Герман, Монголын бизнес уулзалт хөрөнгө оруулалт ярих таатай боломж гэлээ

И Тэ Бэ олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн албан ёсны нээлт өнөөдөр болно. Мөн Берлин  хотноо Герман, Монголын бизнес уулзалт болох талаар манай сэтгүүлч Б.Энхцэцэг мэдээллээ.
 
Одоогийн байдлаар Берлин хотод үүрийн дөрвөн цаг болж байгаа юм. Хэдхэн цагийн дараа манай улсын Ерөнхийлөгч “ITB Berlin 2015” үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын арга хэмжээнд оролцон үг хэлнэ. Тэрбээр өчигдөр ХБНГУ-ын Канцлер Ангела Меркелийн хүлээн авалтад оролцсон байна. Мөн өнөөдөр Берлин хотноо болох Монгол, Германы бизнесийн форумд оролцоно. 
 
Тус форум нь И Тэ Бэ үзэсгэлэнтэй дахцаж байгаа учир аялал жуулчлалын хөрөнгө оруулалт яригдах таатай боломж бүрдэнэ гэж талууд харж байгаа аж. Энэ ч үүднээс үзэсгэлэнг зохион байгуулагчид хоёр орны бизнес форумд нэлээн ач холбогдол өгч байгааг тусгай сурвалжлагч маань онцоллоо. 
 
Герман, Монголын бизнес форумд манай улсын Зам тээвэр, Аж үйлдвэрийн яамны төлөөллүүд оролцон “Майдар” төсөл, Хөрөнгө оруулалт ба бодлого, Метро, барилгажуулалт болон Бизнес сүлжээ гэсэн сэдвээр илтгэл тавих аж. Хуралд Берлин хотын дарга, "Deutche" банкны захирал зэрэг хүндтэй хүмүүс оролцох юм байна. 
 
 
 
Г.Орхон