Нэгдүгээр сард төсвийн зардлаас 96 мянган ам.доллар хэмнэжээ

“Монгол  Улсын төсвийн гүйцэтгэл” нэгдүгээр сарын тайланг Сангийн яам нэгтгэжээ. Тайлан мэдээгээр тухайн сард 301.9 мянган ам.долларын орлого оруулахаар төлөвлөсөн бол 366.8 мянган ам.долларын орлого орсон нь Гадаадын зээлийн санхүүжилтээс бүрдэж байна.
 
Харин нийт зарлага 205.2 мянган ам.доллар гарсан нь төлөвлөснөөс 96 мянган ам.доллараар бага дүн аж. Үүнээс 172 мянган ам.долларыг Бараа үйлчилгээний зардал, 33.1 мянган ам.долларыг хөрөнгийн зардалд зарцуулсан байна. 
 
/Бараа үйлчилгээний зардал гэдэгт цалин хөлс, ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл болон гэрэл цахилгаан, шатахуун, албан томилолт, засвар, эд хогшил худалдан авах гэх мэт бусад зардал багтана./

/Хөрөнгийн зардал гэдэгт авто замын байгууламж, барилга байгууламж, мэдээлэл технологийн үйлчилгээ, ном хуулийн эмхтгэл зэрэг зардал багтана./
 
 
 
Ц.Элбэгсайхан