Нэгдсэн төсвийн орлого 747 тэрбум төгрөг

Монгол Улсын нэгдсэн төсвийн хоёрдугаар сарын тайлан гарчээ. Сангийн яамнаас мэдээлснээр өнгөрсөн сард төсвийн орлого ба тусламжийн дүн 92.8 хувьтай гарсан нь төлөвлөснөөс 57 тэрбум гаруй төгрөгөөр дутсан гэсэн үг. Үүний 40 тэрбум төгрөг нь татварын орлого байна. Гэхдээ нэгдсэн төсвийн орлого 747 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 25 тэрбумаар өссөн дүн аж.
 
Төсвийн нийт зарлагын тухайд 874 тэрбум хүрч 69 хувьтай биелжээ. Энэ нь төлөвлөснөөс 391 тэрбум төгрөг хэмнэсэн дүн юм. Тухайлбал, бараа үйлчилгээний төлбөрөөс 162 тэрбум төгрөг, Төрийн өмчит болон хувийн хэвшлийн байгууллагад олгох татаасаас 4.8 тэрбум төгрөг, бүх төрлийн урсгал шилжүүлгээс 47 тэрбум, Хөрөнгийн зардлаас1 176 тэрбум төгрөг тус тус хэмнэсэн байна. 
 
 
 Энэ оны эхний хоёр сарын байдлаар дотоод болон гадаадын зээлийн хүүний төлбөрт 39.2 тэрбум төгрөг төлжээ.
 
 
1Хөрөнгийн зардал гэдэгт Барилга байгууламж, их засвар, Тоног тхөөрөмж, Төсвөөс эргэн төлөгдөх хөрөнгө оруулалт, Стратегийн нөөц хөрөнгө болон бусад хөрөнгө багтана
 
 
 
Ц.Элбэгсайхан