Үр тарианы үйлдвэрлэлийн техникт шинэчлэл хийх шаардлагатай

Хүнс, хөдөө ахуйн яам, ХААИС-тай хамтран хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ажиллаж байгаа инженер, механикийн мэргэжилтнүүдэд зориулсан давтан сургалт зохион байгуулж байна. Сургалт энэ сарын 13-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд найман аймгийн инженер, техникийн 54 ажилтан оролцож байгаа юм.
 
Тус сургалтаар тэдэнд орчин үеийн дэвшилт техник технологи, үйлдвэрлэлээ хэрхэн шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөж явуулах зэрэг мэдлэгийг олгох аж. Энэ салбарт инженер мэргэжилтэй 340 хүн ажиллаж байна. Тэдэнд зориулж яамны зүгээс жилд хоёр удаа ийм сургалт зохион байгуулдаг аж. 
 
Үр тарианы үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн 40 орчим хувийг арваас дээш жил ашигласан. Техникийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байгааг салбарынхан учирлаж байна. ХХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Есөн-Эрдэнэ “Тоног, төхөөрөмж авах шаардлага байгаа ч аж ахуйн нэгжүүдэд шууд худалдан авах боломж алга. Тийм учраас зээлээр авах тал дээр бид анхаарч ажиллаж байна. Энэ жил 12 сая ам.долларын хөрөнгөөр үр тарианы үйлдвэрлэлд зориулсан трактор, трамбай зэрэг техник тоног, төхөөрөмжийг зээлээр аваад ААН-үүдэд дамжуулан зээл төлөх төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна” гэлээ. 
 
Манай улс өнгөрсөн онд 519 мянган тонн үр тариа хурааж авсан бол салбарын яамны зүгээс үүнийг 2025 онд 873 мянгад хүргэх зорилт тавьжээ. 
 
Газар тариалангийн үйлдвэрлэлийн ойрын болон хэтийн зорилт: 
 
 
 
 
Г.Орхон