Ноолуурын чанар муу байгаа тул ханш сул байна гэв

Хөдөө аж ахуйн биржийн өнөөдрийн арилжаагаар нийт 143200 кг ямааны ноолуурыг 8.3 тэрбум төгрөгөөр арилжжээ. Эл өдрийн байдлаар тус бирж дээрх ямааны боловсруулаагүй цайвар өнгийн ноолуур нэг кг нь 58607 төгрөгийн ханштай байгаа бол боловсруулаагүй, бараан өнгийнх нь 54100 төгрөг байна. 

Одоогийн байдлаар ченж нарын гар дээрх нэг кг ноолуурын ханш 52-53 мянган төгрөг байна. Ченж нарын хэлж буйгаар нэг үе сайн чанарын ноолуур 60-61 мянгад хүрч байжээ. Тэд ханш сул байгааг энэ жил хурайшилт ихтэй болохоор ноолуур шороо ихтэй, чанар муу байгаатай холбон тайлбарлаж байна. Өнгөрсөн оны өдийд ченж нарын гар дээрх ханш 65-70 мянгад хүрч байсан. 
 
ХААБ ээлжит арилжаагаар 50 мянган кг хонины ноосыг 109 сая төгрөгөөр арилжсан байна. Хонины үргэлж, угаасан ноосны нэг кг-ын ханш 2180 төгрөг байна. Ийнхүү тус бирж нийт 8.4 тэрбум төгрөгийн арилжаа хийв. 
 
 
 
 
 
 
Г.Орхон