Чанаргүй зээлийн хэмжээ 0.7 хувиар өсчээ

Ц.Элбэгсайхан

Банкны салбарын энэ оны эхний гурван сарын тойм гарчээ. Тайлант хугацаанд салбарын нийт активын хэмжээ 20.7 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 0.3 хувиар өссөн аж.  

Нийт зээлийн өрийн үлдэгдэл 12.2 их наяд төгрөг болж өмнөх сараас 0.7 хувь, өмнөх оны мөн үеэс 7.7 хувь өссөн дүнтэй гарчээ. Энэхүү өсөлтийн 5.8 хувийг аж ахуйн нэгжид олгосон зээл 9.7 хувийг иргэдийн зээл үлдсэн 0.6 хувийг бусад салбар эзэлж байна. 
 
Нийт зээлийн 45 хувийг эзэлдэг иргэдийн зээлийг дотор нь задалж үзвэл 
 
 
Гуравдугаар сарын байдлаар иргэдэд олгосон зээлийн өсөлт 9.6 хувьтай гарчээ. Энэ тоо өнгөрсөн оны төгсгөлд 22.6 хувь хүрч байсан байна. 
 
 
Нийт зээлийн 76 хувь нь  төгрөгийн зээл, 24 хувь нь валютын зээл байна. Харин чанаргүй зээлийн эзлэх хэмжээ өмнөх улирлаас 0.7 хувиар өсч 5.7 хувь болжээ. Гэхдээ татан буугдсан Анод, Зоос, Хадгаламж банкуудын үзүүлэлтийг хасч тооцвол 3.8 хувь болж байгаа аж. 
 
Банкууд дахь төгрөгийн харилцах дансны хэмжээ өмнөх сараас долоон хувь, өмнөх оны мөн үеэс 11 хувиар буурчээ. Харин хадгаламж өмнөх сараас гурван хувь, өнгөрсөн оны мөн үеэс нэг хувь буурсан байна. Харин эсрэгээрээ валютын харилцах болон хадгаламжийн дансны үлдэгдэл өсчээ. Тухайлбал, валютын харилцах дансны үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 5.6 хувь, хадгаламж есөн хувь тус тус өсчээ. Үүнийг төгрөгийн ханш суларсантай холбон тайлбарлаж буй. 
 
 
Харин төгрөгийн харилцах болон хадгаламжийн дансний үлдэгдэл буурсан нь хөрөнгийн зах зээл хөгжиж байгаатай холбоотой хэмээн МХБ-ийн гүйцэтгэх захирал Д.Ангар үзжээ. Тэрбээр “Өмнөх сартай харьцуулахад банкуудын харилцах долоон хувиар, хадгаламж гурван хувиар буурсан байна. Уг нь 2004 оноос хойш тасралтгүй өсөж байж. Хөрөнгийн зах зээлийн машин нэгэнт ажиллаад эхэлжээ” хэмээжээ.
 
Эх сурвалж: Монголын Банкуудын холбоо