Тавантолгойн төслийн орлогыг тооцжээ

Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчийг сонгох ажлын хэсгийнхэн тус төслийн орлогын харьцуулалтыг тооцжээ.

Тэд нэг тонн Угаасан коксжих нүүрсний үнэ 70 болон 80 ам.доллар байх үед үйлдвэрлэл, тээвэрлэлтийн бүх зардлыг хассаны дараа үлдсэн орлогоос Засгийн газарт ногдох хэсгийг хөрөнгө оруулагчид ногдож буй хэсэгтэй харьцуулсныг уншигч танд хүргэж байна. 

 

 

 Доорх тооцооллоос харахад:
  • Нэг тонн угаасан коскжих нүүрсний үнэ 70 ам.доллар байх үед 85.7 хувь нь зардал болж үлдсэн 14.3 хувийн 11.1 хувь нь Засгийн газарт, “Эрдэнэс Тавантолгой” компанид, харин үлдсэн 3.2 хувь нь л хөрөнгө оруулагчдад үлдэж байна.  Өөрөөр хэлбэл  Засгийн газар : Хөрөнгө оруулагч = 78:22 гэсэн харьцаагаар орлогоо хувааж байна.
  • Нэг тонн угаасан коскжих нүүрсний үнэ 80 ам.доллар байх үед 75 хувь нь зардал болж үлдсэн 25 хувийн 13.5 хувь нь Засгийн газар, “Эрдэнэс Тавантолгой”-д очиж харин үлдсэн 11.5 хувь нь л Хөрөнгө оруулагчдад үлдэж байна. Өөрөөр хэлбэл Засгийн газар: Хөрөнгө оруулагч= 54:46 гэсэн харьцаагаар орлогоо хувааж байна.