Боловсролын салбарт Финлянд дэлхийг тэргүүлдэг 3 шалтгаан

Дэлхийн улсуудыг нэг ангийн хүүхдүүдтэй зүйрлэбэл, сурлагаараа Финлянд улс дахиад л тэргүүлчихлээ.  Өөрөөр хэлбэл, тус улс “Human Capital-2015” тайланг манлайлаад байна.  Эдийн засгийн хямрал, ажилгүйдлийн өсөлт зэрэг сөрөг үзүүлэлтийг үл харгалзан Финлянд яагаад тус салбарт яагаад ийм өндөр амжилттай яваад байна вэ. 

 
Финляндын шинэ Засгийн газар сонгуулийн үеэр амлаж байсан нэлээд таналт хийх хатуухан хөтөлбөр танилцуулах ёстой бөгөөд уг хөтөлбөр ёсоор бол боловсролын салбарын санхүүжилтийг багасгах учиртай.  Гэхдээ энэ бол зөвхөн амлалт . Биелэх эсэхийг цаг хугацаа харуулна. Өдгөө юу үнэн байна вэ гэвэл дэлхий даяар боловсролын үнэ цэнийн төлөө ширүүхэн тулаан болж байгаа бөгөөд тус тулаанд Финлянд тэргүүлж байгаа ч хүчтэй өрсөлдөгчид нэг л хөл алдвал гүйцэхэд бэлэн байгаа нь  юм. 
 
Финлянд улсынхан өөрсдийгөө үргэлж дутуу, дундуур байна гэж чамладаг нь өнөөдрийн амжилтынх нь гол үндэс болж буй гэж бодлого тодорхойлогчид нь үздэг. Гүүглийн хайлтын хэсэгт Финлянд улсын нэрийг бичихэд автоматаар араас нь хамгийн түрүүнд боловсрол гэдэг үгтэй хамт хайх уу гэдэг санал гарч ирдэг. Энэ нь тус улсын тухай мэдээллүүдээс хамгийн их боловсролын салбарыг нь хүмүүс сонирхдог болох нь харагддаг. Олон улсын хурал чуулган дээр Финлянд улсыг яагаад боловсролын салбарт ийм өндөр үзүүлэлттэй байдаг юм бэ гэдэг асуулт байнга тавигддаг. Үүнд Финляндын Боловсролын яамны сайд байсан Пар Стенбак гурван үндсэн шалтгаан бий гэж хариулсан байдаг.Тэгвэл үүнд
 
1. Боловсрол ба сурах гэдэг танай соёлын ихээхэн хүндлэгдэн бишрэгддэг нэг хэсэг байх ёстой юм. Финлянд улсын хувьд тэртээ XIX зууны үеээс тусгаар тогтнолоо олсон даруйдаа боловсролын салбарт асар их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийх болж, үндэсний билэг тэмдэг болгохоор тууштай чармайж, ажил хэрэг болгож ирсэн түүхтэй.  Суурийг нь ингэж тавьж өнөөдрийн хөгжилд хүрсэн юм. 
 
2. “Нэг ч хүүхдийг бүү ардаа үлдээ” энэ бол Америкт дэлгэрэхээс олон арван жилийн өмнө Финляндад бий болсон уриа лоозон. Сурлагын  хувьд тааруу, хоцрогдолтой буюу хүндрэл учирч буй хүүхдүүдэд багш болон туслах багш нар онцгойлон илүү анхаарал хандуулан дэмжлэг үзүүлж, дундаж түвшинд хүргэхийг чармайдаг. Багш нар ийн зүтгэхдээ маш их тэвчээр гаргаж чаддаг байх ёстой. 
 
3. Өөрийн ажил мэргэжилдээ дуртай мөн өндөр ур чадвартай багш нар танд хэрэгтэй. Финляндад багшийн мэргэжилд хүсэлт гаргасан нийт ажил горилогчдын 11 хувийг л шилж авдаг бөгөөд ингэж авах нь үнэхээр сэтгэл зүтгэлтэй багшийг сонгож авах гол түлхүүр гэж үздэг.  Дахиад хэлэхэд багшийн мэргэжлийг нийгэм даяараа хүндэлдэг байх нь авьяаслаг, ур чадвартай оюутнууд уг мэргэжлийг сонгоход хамгийн их нөлөө үзүүлдэг болохыг хэлье.  
 
Боловсролын яамны сайд байсан Пар Стенбак нэгэн сэтгүүлчийн Финлянд улс хэрхэн энэ амжилтад хүрснийг ганц өгүүлбэрээр хариулаач гэх асуултад “ Бид энэ амжилтад хүрэхийн тулд 150 жил зарцуулсан бөгөөд хамгийн гол нь ард иргэдэд БАГШ хэмээх мэргэжил бол бүх мэргэжлүүдийн оргил нь юм гэх хүндлэл, бишрэлийн сэтгэлгээг гүн суулгаж өгсөнд оршиж байгаа” гэж хэлсэн байдаг. 
 
 
Эх сурвалж: Дэлхийн эдийн засгийн форум