Уул уурхайн салбарын тоон тойм

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар манай улс найман сая тонн нүүрс, 1.4 тонн алт, 341.7 мянган тонн газрын тос тус тус олборложээ. Түүнчлэн 68.9 мянган тонн хайлуур жоншны баяжмал, 241.7 мянган тонн зэсийн хүдрийн баяжмал үйлдвэрлээд байна.

Харин төмрийн хүдрийн баяжмал 0.8 сая тонн, цайрын баяжмал 32.5 мянган тонныг тус үйлдвэрлээд буй талаар Уул уурхайн сайд мэдээллээ. 

 

 


Мөн эл хугацаанд 414.7 мянган тонн зэсийн баяжмал, 1.5 сая тонн төмрийн хүдэр, 3326.0 кг алт, 4.2 сая тонн нүүрс болон 343.2 мянган тонн газрын тос тус тус экспортолжээ. 


 
Энэ сард уул уурхайн сайдын багцын орлогоос нийт 44.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Энэ нь өнгөрсөн сарынхаас зургаан тэрбум төгрөгөөр өссөн дүн юм. 
 
Үүнээс Ашигт малтмалын газар нийт 13.9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 10.3 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 702.5 сая төгрөг, бусад орлого 2.9 тэрбум төгрөг байна. 
 
Газрын тосны газар нийт 30.7 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс газрын тосны орлого 30.4 тэрбум төгрөг. Бусад орлого 308.4 сая төгрөг аж. 
 
Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 42 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс: 
 
 
 
 

Г.Орхон