Зэсийн ханш 500 ам.доллараар уруудлаа

Лондонгийн металлын бирж дээрх зэсийн ханш өнөөдрийн /2015.08.18/ байдлаар нэг тонн нь 5100 ам.доллар байна. Энэ нь өнгөрсөн сарын 14-нийхөөс нэг тонн тутамдаа 500 ам.доллараар унасан үзүүлэлт юм. 

Өчигдөр тус бирж дээр нэг тонн зэсийг 5149.60 ам.доллараар тооцож арилжаалж байсан бол өнөөдөр ханш дахин 50 орчим ам.доллараар уруудлаа.
 
Харин www.Infomine.com дээрх ханш 5155 ам.доллар байгаа нь уг таваарын хувьд энэ долоо хоногийн хамгийн өндөр үзүүлэлт болоод байна. 
 
Лондонгийн металлын бирж дээрх ханш: /2015.08.18-ны байдлаар/
 
 
Ханшийн сулралд АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ нэмэх төлөвтэй байгаа нь нөлөөлсөн гэж зарим шинжээч үзэж байна. Түүнчлэн уул уурхайн тавааруудын үнэ 2002 оноос хойших хамгийн доод түвшинд хүрч магадгүй талаар тэд тэмдэглэжээ.  
 
Цаашид олон улсын зах зээл дээрх зэсийн ханш уруудаж, энэ оны эцэст доод цэгтээ хүрч магадгүй гэж шинжээчид таамаглаж буй. 
 
Манай улсаас дэлхийн зах зээл дээр борлуулж буй гол түхий эдийн дунд зэсийн баяжмалын экспортын хэмжээ сүүлийн жилүүдэд тогтмол өсч байгаа юм. Зэсийн баяжмалын экспорт энэ оны эхний долоон сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 11 хувиар өсч, 783.7 мянган тонн, орлого 167.4 сая ам.доллараар өсч нэг их наяд 353 сая ам.доллар болжээ. 
 
 
 
Г.Орхон