Чингис хурдны замын 1000 км нь манай улсын нутаг дэвсгэрт баригдана

Монголын “Чингис Лэнд Девелопмент” групп болон ОХУ-ын  “Дальстроймеханизация” хувьцаат компани хоорондын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо. Энэ хүрээнд “Алтанбулаг-Замын-Үүд” чиглэлийн Чингисийн хурдны замыг ОХУ-ын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх хэсэгт тус компаниуд хамтран ажиллахаар болжээ.
 
Хурдны зам нь зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрээр биш, харин Алтанбулагаас цааш Улаан-Үдэ, Иркутскийн чиглэлийн 230-300 км  хүртэл үргэлжлэх юм. Монгол Улсын нутаг дэвсгэрийг дайран өнгөрөх Ази Европыг холбосон тээврийн коридоорийг бий болгох нь манайд автозамаар дамжуулан олон боломжийг бий болгоно гэдгийг албаныхан хэлж буй.
 
ОХУ-ийн Улан-Үдэ хотоос эхлэн Улаанбаатар хотыг дамжин Хятадын нийслэл Бээжин хотуудаар дамжин Тянжин боомт хүрэх 2648 км автозамын 1000 км нь манай улсын нутаг дэвсгэрт баригдах аж. 
 
 
 
 

А.Буянзаяа