Монголын Хөрөнгийн биржид репо арилжааг нэвтрүүлнэ

Монголын хөрөнгийн бирж нь “буцаан худалдан авах нөхцөлтэй репо арилжааг” зах зээлд энэ оны 10 сард нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ нь ЗГҮЦ-ны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, эдийн засагт богино хугацаат зээлийн хүүгийн хэмжээг бодитоор тогтоох, хөрөнгө оруулагчдад худалдан авсан үнэт цаасыг хугацаанаас нь өмнө үр ашигтай нөхцөлтэйгээр эдийн засгийн эргэлтэнд оруулах шинэ боломжийг бий болгох зорилготой аж.

 
/Репо арилжаа гэдэг нь үнэт цаасыг тохиролцсон хугацааны эцэст урьдчилан тохиролцсон үнээр буцаан худалдах нөхцөлтэйгээр худалдан авах нээлттэй захын үйл ажиллагааг хэлнэ./
 
Монголын хөрөнгийн биржээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн 12, 28, 52 долоо хоногийн хугацаатай Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 400 гаруй тэрбум төгрөгийн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаа хийгджээ.
 
Мөн энэ оны гуравдугаар сарын 17-ны өдөр гаргасан 28 долоо хоногийн хугацаатай, жилийн 16 хувийн ийн хүүтэй, 5323 ширхэг Засгийн газрын хямдруулсан үнэт цаасны хугацаа ирэх 29-ний өдөр дуусч байгаа тул үндсэн төлбөр нь тухайн өдөр эргүүлэн төлөгдөнө юм байна.
 
 
 
 
 
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж