Уул уурхайн салбарын тоон тойм

Энэ оны эхний найман сарын байдлаар Ашигт малтмалын газар нийт 27.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Үүний 21.5 тэрбум төгрөгийг ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр, 2.1 тэрбумыг нь улсын төсвийн  хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр бүрдүүлж байгаа аж. Харин үлдсэн 4.2 тэрбум төгрөгийг бусад орлого эзэлж байна. 
 
Газрын тосны газар нийт 118.3 тэрбум төгрөгийг улс төсөвт төвлөрүүлснээс газрын тосны орлого 116.9 тэрбумыг бүрдүүлжээ. Ийнхүү уул уурхайн сайдын багцын орлого нийт 146.1 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. 
 
Манай улс энэ оны эхний найман сарын байдлаар 15.2 сая тонн нүүрс, 7.2 тонн алт, 766.9 мянган тонн газрын тос тус тус олборлоод байна. 
 
Мөн хайлуур жоншны баяжмал 145.8 мянган тонн, зэсийн хүдрийн баяжмал 820.3 мянган тонн,  төмрийн хүдрийн баяжмал 3.7 сая тонн, цайрын баяжмал 61.1 мянган тонныг үйлдвэрлэжээ.
 
Оны эхний найман сарын байдлаар нийт 930.0 мянган тонн зэсийн баяжмал, 3.1 сая тонн төмрийн хүдэр, 7.0 тонн алт экспортлоод байна. Мөн 9.6 сая тонн нүүрс, 708.5 мянган тонн газрын тосыг тус тус экспортолжээ. 
 
 
 
Г.Түшээ