Европын шилдэг сонин Нийслэлийн аялал жуулчлалыг онцлов

Европын 2012 оны шилдэг сонин, 2013 оны Европын долоо хоног тутмын шилдэг сонин ХБНГУ-ын "Welt am Sonntag" энэ сарын тусгай дугаараа Улаанбаатар хотын аялал жуулчлал сэдвээр бэлтгэн гаргажээ. 
 
Уг тусгай дугаар 1.1 сая уншигчтай бөгөөд сонины цахим хуудас Welt.de-г сард 45.7 сая хүн уншдаг аж. Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд хийж буй соёл, урлагийн арга хэмжээ, хот орчмын аялал амралтын бүсүүд, хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг онцолсон уг хэвлэлийн сурталчилгаа нь Монголын аялал жуулчлалын түүхэнд хамгийн далайцтай медиа маркетинг болж байгаа гэдгийг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл онцоллоо. 
 
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, ХБНГУ-ын Глобал Инсайт Медиа байгууллагууд тусгай дугаарыг гаргахад хамтран ажилласан байна. Аяллын дугаарын герман хэл дээрх хувилбарыг герман хэлтэй орнуудын, англи хувилбарыг Европын бусад зах зээлийн сурталчилгаанд ашиглах аж. Учир нь агуулга, илэрхийллийг Европ жуулчдын онцлог, сонирхолд тулгуурлан гаргасан гэдгийг нийслэлийн Аялал жуулчлалын газрын
 
Өнгөрсөн онд Монгол Улс Берлинд болдог Ай-Ти-Би олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд түнш орноор, Улаанбаатар хот үндсэн оролцогчоор оролцсон билээ. Сонины ярилцлага, мэдээллүүдийг www.welt.de/Advertorials/mongolei/, тусгай дугаарыг ulaanbaatar.epublish.media/ үзэх боломжтой.