2016 оны захиалга авч байна

“Mongolian Economy” сэтгүүлийн хамт олны хөлөглөсөн онгоц алс далайд гараад таван жил болжээ. Бид энэ хугацаанд олон саадыг даван туулж, уншигчиддаа эдийн засаг, санхүү бизнесийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй, үнэ бодитойгоор хүргэж ирсэн төдийгүй ирээдүйн зам маань улам гялалзаж явна.  
 
Гар, сэтгэл, зорилго нийлсэн энэ хамт олон сэтгүүлийнхээ тав дахь жилийн ой дээрээ дэлхийд алдартай “The Economist” сэтгүүлийн жилийн дугаарыг онцгой эрхтэйгээр эрхлэн гаргахаар шамдан ажиллаж байна. Монголын төдийгүй, дэлхийн эдийн засгийн 2016 оны өнгийг тодорхойлсон тус дугаар уншигч танд тун удахгүй хүрнэ. 
 
Мөн үндсэн “Mongolian Economy” сэтгүүлийн шинэхэн оны захиалгыг бид авч байгааг дуулгая. Бид монголын эдийн засаг, санхүү, бизнесийн мэдээ мэдээллийг үнэ бодитойгоор нийтэлж, олон нийтийн эдийн засаг, санхүүгийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилго өвөртлөн явна. Чингэхдээ улс төрөөс хараат бус цэвэр сэтгүүл зүйг мэргэжлийн хүрээнд хөгжүүлэхийг тэргүүнд тавьж явааг үнэн уншигчид маань андахгүй биз ээ. 
 
 
 
 
 
 
  
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгүүлийн захиалга, сурталчилгааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.