1072 хувьцааг эргэлтэд оруулахыг хүслээ

“Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв”-өөс "Эрдэнэс Тавантолгой" компанийн 1072 ширхэг хувьцааг эргэлтэд оруулах тухай иргэдийн өргөдлийг УИХ-ын өргөдлийн байнгын хороонд өргөн барих гэж буйгаа өнөөдөр мэдэгдлээ. 

Тус төвд хандан 800 гаруй иргэн өргөдөл хүргүүлсэн байна. 2011 онд Засгийн газраас нэг сая төгрөгт дүйцүүлэн 1072 ширхэг хувьцааг иргэн бүрт олгосон. Гэвч өнөөдрийг хүртэл уг хувьцааг бирж дээр арилжих болон бусад эрхүүд нээгдээгүй байгаа юм. Тиймээс иргэд өөрт ногдсон хувьцааг худалдах, нэмж худалдан авах, өвлүүлэх эрхээ эдлэхээр ийн өргөдөл гаргаж байгаа аж. 

“Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв”-ийн гүйцэтгэх захирал Э.Алтаншагайн хэлснээр иргэдийн хувьцааг эргэлтэд оруулах бүрэн боломжтой бөгөөд зөвхөн Засгийн газар шийдвэр гаргахад хангалттай гэлээ.

 
 
Ц.Сайхан