Хятад дахь томоохон цомхотгол

БНХАУ-ын албаныхан нүүрс болон гангийн үйлдвэрлэлийн салбарын ойролцоогоор 1.8 сая ажилтныг ирэх жил цомхотгох төлөвлөгөөтөй буйгаа мэдэгджээ. Зөвхөн уг цомхотголд ойролцоогоор 150 тэрбум юань зарцуулагдах аж.
 
Тэд энэхүү арга хэмжээг саарч буй эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийхийн тулд авч буй өргөн хүрээний санаачилга хэмээж байна. Хүнд үйлдвэрлэлийн салбарт хэт их хөрөнгө оруулалт хийсэн нь нийлүүлэлтийн илүүдэлд хүргэж, улмаар үйлдвэрүүд бүтээгдэхүүний үнэ танаж, бараа бүтээгдэхүүнүүд хэт ихээр гарахад хүргэжээ.
 
Зарим улсын компаниуд алдагдалтай ажиллаж байгаа бөгөөд Засгийн газар нь дампуурал болон ажилгүйдэлд санаа зовнисондоо компаниудад татаас олгож байгаа аж. Ирэх хоёроос гурван жилийн хугацаанд Хятад нийтдээ 5-6 сая төрийн ажилтныг цомхотгохоор зэхэж байна.
 
 
О.Түвшин