Газрын тосны үнийн уналт дууссан уу

Олон улсын эрчим хүчний агентлаг өнгөрсөн баасан гарагт газрын тосны зах зээлд үнэлгээ хийж “үнийн уналтын үе өнгөрчээ гэж үзэх шинж тэмдгүүд илэрч байна” гэжээ. Гэхдээ “эдгээр шинж тэмдэг нь муу бүхэн ард хоцорсон гэсэн үг биш” гэдгийг анхааруулсан бөгөөд “2017 онд газрын тосны зах зээл тэнцвэржинэ гэж хэлэхэд бүрэн итгэлтэй биш байна” гэжээ.

Баасан гарагийн өглөө Brent газрын тосны үнэ 1.6 хувь өсч 40.7 ам.доллараар арилжигдсан нь өнгөрсөн нэгдүгээр сард 27 ам.доллар хүрсэнтэй харьцуулахад сэргэсэн үзүүлэлт юм.

Тайланд дурдсанаар дэлхийн газрын тосны хангамж хоёрдугаар сард өдөрт 180 мянган баррелиар буурч 96.5 сая баррель болжээ. Үүний гол шалтгаан нь өндөр зардалтай үйлдвэрлэгчид бизнесээ орхиход хүргэж зах зээлийн үнийг тогтоох ОПЕК-ийн болоод ялангуяа нэгдлийн тэргүүлэгч Саудын Арабын бодлого юм. 

Тайлангаас үзэхэд энэ бодлого нь үнэхээр үйлчилж байж болох юм. Хоёрдугаар сараас хойш ОПЕК-ийн бус үйлдвэрлэл бага зэрэг буурсан бол ОПЕК-ийн үйлдвэрлэл өсчээ. Нөгөө талаас нэгдүгээр сартай харьцуулахад ОПЕК-ийн үйлдвэрлэл өдрийн 90 мянган баррелиар буурч 31.61 сая баррель/өдөр болсон ч Саудын Арабын үйлдвэрлэл 10.21 сая баррель/өдрөөс 10.23  сая баррель/өдөр болж өссөн байна.

ОПЕК болон ОПЕК-ийн бус үйлдвэрлэгчид зах зээлийг жигд түвшинд хангаж үнийн нэгдмэл байр суурьтай байх үйлдвэрлэлийн хэмжээг нэгдүгээр сарын түвшинд хадгалах асуудлаар тусгай хэлэлцээ хийсэн . Олон улсын эрчим хүчний агентлагийн тайлан нь тэдний хэлэлцээ амжилтгүй болж Ямартай ч хоёрдугаар сард үйлдвэрлэл нэгдүгээр сараас ч буурсан. Нэг шалтгаан нь Ирак, Нигери, АНЭ гэсэн ОПЕК-ийн орнууд хоёрдугаар сард нийт нийлүүлэлтээ 350 мянган бариал/өдрөөр бууруулжээ.

Олон улсын эрчим хүчний агентлаг 2017 онд үнэ тогтвортой байна гэж харж байгаа бөгөөд үнийн уналт аль хэдийнэ өнгөрсөн болов уу гэж харж байна.