3085 иргэний зээлийн хүүг бууруулжээ

Энэ сарын 15-ны байдлаар 698 иргэн найман хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл шинээр авахаар болжээ. Төвбанкны мэдээлж буйгаар эдгээр иргэнд нийт 43.1 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн байна. 
 
Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, алслагдсан дүүргүүд, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт байгаа орон сууцыг худалдан авахыг хүссэн 81 иргэнд 2.4 тэрбум төгрөгийн таван хувийн хүүтэй зээлийг шинээр олгох болсон байна. 
 
Түүнчлэн арилжааны банкууд дээрх байршилд баригдсан орон сууцны ипотекийн зээл авсан 3085 иргэний 125.3 тэрбум төгрөгийн зээлийн хүүг бууруулж таван хувь болгожээ. 
 
 
 
Г.Түшээ