Нефтийн бүтээгдэхүүний импортын хэмжээ 32 хувиар буураад байна

Оны эхний хоёр сарын байдлаар нефтийн бүтээгдэхүүний экспорт 48 хувиар буурчээ. Энэ нь дангаараа нийт импортын бууралтын бараг тал хувийг тайлбарлаж байгаа бөгөөд нийт импортын 15 хувийг бүрдүүлж байгаа юм.

Хоёрдугаар сарын байдлаар нефтийн бүтээгдэхүүний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 51 сая ам.доллараар буураад байна. Үүнд нэгдүгээрт импортын тоо хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 32 хувиар буурсан нь нөлөөлсөн байна. Мөн хугацаанд Монгол Улсын боловсруулаагүй нефтийн экспорт 25 хувиар буурчээ.

Мөн нефтийн бүтээгдэхүүний хилийн үнийн бууралт хоёр дахь хүчин зүйл болж байгаа бөгөөд хоёрдугаар сарын байдлаар тонн тутам нь 466.3 ам.доллар байсан аж.

Нефтийн бүтээгдэхүүний хилийн үнэ 2013 оны төгсгөлөөс эхлэн тогтмол буурсан ба 2015 оны хоёрдугаар сард 2010 оноос хойшхи хамгийн доод түвшиндээ хүрсэн. Харин өнгөрсөн оны гуравдугаар сараас эргэн өссөн боловч наймдугаар сараас буурч дээрх дүнд хүрчээ.

Нефтийн бүтээгдэхүүний импорт, хилийн дундаж үнэ