Бизнесийн байгууллагууд “хүмүүсийг удирдах” чадамж хамгийн сул

Монголын менежментийн холбоо 25 жилийн ойгоороо “Үндэсний шилдэг менежерүүдийн зөвлөлдөх уулзалт”-ыг зохион байгуулсан юм. 

Тус зөвлөлдөх уулзалтаар тус холбоо ойгоо угтаж хийсэн нэг томоохон ажлаа тайлагнаж “Бизнесийн байгууллагын менежментийн чадамжийн судалгааны тайлан”-г танилцуулсан юм. Уг судалгаа нь Дэлхийн менежменийн холбооноос боловсруулсан аргачлал бөгөөд манай улсад анх удаагаа хийсэн нь энэ аж. 
 
Судалгааны зорилго нь аж ахуйн нэгж, төр захиргааны байгууллагын менежментийн байдал, хүрсэн түвшин, тулгамдаж буй асуудал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг тогтоох болон байгууллагын менежментийн чадамжийг сайжруулах талаар хийж хэрэгжүүлэх ажлыг тодорхойлох зорилготой юм. 
 
Гурван сарын турш 200 гаруй байгууллагыг хамруулсан судалгааны дүнгээс харахад байгууллагууд “хүмүүсийг удирдах” чадамж хамгийн сул байгаа  нь харагдаж байна. 
 
Курсороо гүйлгэж үзнэ үү 
 
Судалгааны дүнгээс үзэхэд Манай бизнесийн байгууллагуудын менежментийн чадамж бүхэлдээ дунд, дундаас дээгүүр үзүүлэлттэй гарсан байна. 
 
Мөн уулзалтын үеэр мэргэжлийн ур чадвар, үр дүнгээр шалгарсан зарим хүнд “Шилдэг Менежер” цол олголоо. Банк санхүүгийн салбараас Төрийн банкны захирал асан Д.Батсайхан, аж үйлдвэрийн салбараас “АПУ” ХК-ийн гүйцэтгэх захиарл Ц.Эрдэнэбилэг, худалдаа үйлчилгээний салбарт “Landex” ХХК-ийн захирал Ө.Гэрэлмаа, боловсролын салбараас ХААИС-ийн ректор, доктор, профессор Т.Хэрүүга нарыг шалгаруулжээ.
 
Сонирхуулахад өнгөрсөн хугацаанд 160 гаруй хүн “Шилдэг менежер” болсон бөгөөд тэдний 70 гаруй нь уг нэр хүндийг хүртсэний дараагаар Монгол Улсын гавьяат хэмээх эрхэм хүндтэй цол хэргэмийг хүртжээ. 
 
 
Ц.Элбэгсайхан