Жинхэнэ спорт машин жолоодож суръя гэвэл

Герман улсын алдарт Porsche автомашины брэнд Монгол Улсад албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлээд жил гаран болж байна.

Монголд урьд өмнө зохиогдож байгаагүй “Porsche sport driving school” арга хэмжээг энэ сарын 13-18-ны өдрүүдэд Авто худалдааны цогцолборт зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээнд Монголын хэрэглэгч, үйлчлүүлэгч, сонирхогчдод зориулан авч ирсэн хурд, хүчин чадалтай спорт загаварын хамгийн сүүлийн үеийн бүх загварын автомашинуудыг ашиглах ажээ.
 
Түүнчлэн “Porsche sport driving school” нь 90 гаруй хүндэт зочин болон оролцогчдод нэг өдрийн турш тэдгээр автомашиныг тусгайлан байгуулсан замд туршиж жолоодлогын ур чадвараа дээшлүүлж “Porsche Sport driving school”-ийн сертификаттай болохоос гадна дараа дараагийн түвшинд өөрийгөө сорин олон улсын уралдааны жолооч нарын эгнээнд багтах боломжийг олгох юм байна.
 
Сургалтаар
  • АВС тоормосны системийн ажиллагаа
  • Нэгээс нөгөө эгнээнд огцом шилжих
  • Шарвалт, сүлжилт
  • Тойрог эргэлт
  • Нойтон зам дээрх жолоодлогын ур чадвар эзэмших ажээ.