Нефтийн үнийг бууруулахаар төлөвлөж байна

Путиний Засгийн газраас газрын тосны үнийг баррель тутамд нь 40 доллар байхаар тогтоолоо. Энэ нь өмнөх үнээс 10 доллароор бага байгаа юм. Орос нь дэлхийд хоёрт орох газрын тосны экспортлогч орон юм. Саудын Араб болон ОПЕК-ийн үйлдэрлэгчидтэй нийлүүлэлтээ бууруулах замаар нефтийн үнийг барих асуудлаар ярилцаж байна.
 
2015 онд Оросын Засгийн газар төсөвтөө нефть, шатах материалын үнийг 100 доллар хүртэл нэмэгдүүлж байсан. Нефтийн үнийн уналт нь Засгийн газрыг хэрэглээгээ танахад хүргэсэн бол барааны үнийн огцом өсөлт, цалин тэтгэмжийн бууралт зэрэг нь ард түмний амьдралд дарамт болж, эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдэхэд хүргэж байсан. Путин энэхүү үйл явдлаас сургамж авсан бололтой.
 
Харин 2016 оны төсөвт нэг баррель нефтийг 50 доллар байлгахаар тусгасан нь энэ оны есөн сарын дандаж үнэтэй харьцуулахад 10 хувиар татуу байгаа юм. Засгийн газрын зүгээс тэтгэврийн нэг хувийн бонус болоод батлан хамгаалахын хэт өндөр зардал зэргийг тусгахаар энэ сарын эхээр төсөвтөө нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэтэл энэхүү шийдвэр эргээд төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 3,7 хувьтай тэнцэхэд хүргэсэн. Энэ нь төлөвлөж байсан хэмжээнээс гурван хувиар даваад байгаа юм. Харин Засгийн газар ирэх жил гэхэд төсвийн алдагдал аажмаар буурч гурван хувь хүрнэ гэж тооцоолоод байна.
 
Ерөнхий сайд Димитрий Медведев өнгөрөгч пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ Засгийн газрыг зардлаа багасгахыг шаардаад “Оросын ард түмэн өртэй амьдарч чадахгүй. 2019 он гэхэд  төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 1,2 хувиас  хэтрэх ёсгүй”гэж мэдэгдэв.
 
Орос улс санхүүгээ зохицуулах хэрэгтэй байгаа. Учир нь тус улсын бэлэн мөнгөний нөөц хурдацтай шавхагдаж байгаа юм. Шинжээчид  тус улсын мөнгөн хөрөнгө энэ жилийн эцэс гэхэд 15 тэрбумд хүрч агших, цаашдаа шавхагдах ч эрсдэлтэй байгаа талаар анхааруулж байна. Газрын тосны үнийн уналтаас өмнөхөн буюу 2014 оны есдүгээр сард Оросын мөнгөн хөрөнгө 91,7 тэрбум доллар байсан юм. Гэвч шинжээчид оросууд асуудлаа шийдэж чадах эсэхэд итгэл муутай байна. “Төсвийн алдагдал, зарцуулалтаа танах төлөвлөгөөг 2017 ондоо ч, цаашид ч хэрэгжүүлжө чадахгүй болов уу” хэмээн ажиглагчид үзэж байна.
 
 
М.Билгүүн