Архи согтууруулах ундааны эдийн засагт оруулж буй эерэг ба сөрөг нөлөө

Архины улмаас нийгэмд учирч буй хохирлын хэмжээг эдийн засгийн нөлөөллийн дүнгээр нь дүн шинжилгээ хийхэд доорх дүр зураг харагдаж байна.

 

 

Хүснэгтээс харахад татварын орлогын хэмжээ нь сүүлийн гурван жилд ойролцоогоор 2 дахин нэмэгдэж, 2012 онд татварт төвлөрүүлсэн орлогын 85 хувь нь эргээд хохирол болж хүн амын эрүүл мэнд болон эдийн засагт нөлөөлсөн байна. Үүсч буй хохирлуудаас хамгийн өндөр байгаа нь архины хамааралт өвчнүүдийн улмаас эдийн засагт учруулж буй шууд бус алдагдал (DALY) хамгийн өндөр байна. Зам тээврийн осол, гэмт хэрэг, өвчлөлийг бууруулахын тулд урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн ажлуудыг хийж хэрэгжүүлдэг сургалт, судалгааны байгууллагуудын төсөв, санхүүжилтын хэмжээ буурсан нь цаашид үүсэх сөрөг зардлууд нэмэгдэх эрсдэлтэй юм.
 

Зарим үгийн товчлол
 
ГССҮТ    - Гэмтэл, согог судлалын үндэсний төв
СЭМҮТ  - Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв
ЭМЯ       - Эрүүл мэндийн яам
DALY      - Хөдөлмөрийн чадвар алдалгүй амьдарсан жилүүд
АСТС      - Архидан согтуурахтай тэмцэх сан