Монголын цэлмэг тэнгэрийг ахин харахыг хүснэ

 2017 оны шинэ жилийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод угтахдаа хотын агаарын бохирдол хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад улам ч дордсоныг анзаарав.  Токио хотын агаар дахь РМ 2,5 нарийн ширхэгт тоосонцорын хэмжээг цаг тутамд хэмждэг бөгөөд нэгдүгээр сарын 22-ны 23:00 цагийн байдлаар нэг шоо метрт 15 μg / m³  агуулагдаж байна. Мөн үеэр Баянхошууны агаар дахь РМ 2,5-ын хэмжээ итгэмээргүй өндөр буюу 1956μg / m³ байна.

1960 -1970 -аад оны үеийн Токио зэрэг Японы томоохон хотуудад агаарын бохирдлын хүндхэн асуудал тулгарч байв. Гол бохирдуулагч нь хүнд үйлдвэрүүд бөгөөд үйлдвэрүүд түүхий нүүрс, тос зэргийг түлэх явцад хүхэрлэг хий, нарийн ширхэгт тоосонцор ялгаруулж байв. Мөн эдийн засгийн хурдацтай өсөлтөөс шалтгаалсан нефтийн гаралтай бохирдуулагч ч агаарын чанарт нөлөөлж байв.
 
Мөн авто машинаас ялгарах утаа ч агаарын чанарт сөргөөр нөлөөлж байлаа. Тухайн үед харагдах орчин хязгаарлагдмал байсан бөгөөд 50 метрийн зайд юу ч харагддаггүй байв. Иймээс машинууд өдрийн цагаар ч гэрлээ асаан явна. Амьсгалын замын өвчлөлөөр өвдөх хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн бөгөөд иргэд төр засаг, хотын захиргаанд хандан “Бид цэлмэг тэнгэрээ ахин харахыг хүсэж байна” хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байв. 
Ингээд Засгийн газар болоод хотын удирдлагууд агаарын чанарыг сайжруулах хууль баталж, агаарыг бохирдуулж асан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанид чанга хатуу зохицуулалт хийж эхэлсэн. Мөн агаар дахь тоосонцрыг хэмжих агаарын чанар шалгагч их хэмжээгээр суурилуулсан нь өнөө ч ажиллаж байна.
 
Дэлхийн банкны гаргасан тооцооллоор Улаанбаатарын агаарын бохирдлын 60 хувь нь гэр хорооллоос, 20 хувь нь авто машинаас, 10 хувь нь уурын халаагуураас, үлдсэн зургаан хувь нь цахилгаан станцаас ялгарч байна. Монгол Улсын Засгийн газар ч асуудлын шийдлийг эрэлхийлж, хэд хэдэн улстай хамтран ажиллаж байгаа бөгөөд Япон улсын Засгийн газар ч хэд хэдэн төсөл дээр хамтран ажиллаж өөрийн туршлагаа хуваалцаж байна.
 
Гэр хорооллоос ялгарах утааг бууруулахын тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэгд дулаан нөөцөлдөгхалаагуурорж байна. Дулаан нөөцлөгч халаагуур гэдэг нь электрон хүчдэлийг дулаан болгон хувиргах,  дулаанаа хадгалах чадамж бүхий төхөөрөмж бөгөөд нөөцөлсөн дулаанаадахин ашиглах боломжтой. 2017 оноос цахилгааны шөнийн тарифийг тэглэх болсон нь дулаан нөөцөлдөг халаагуур төслийг хэрэгжүүлэх боломж бүрдэв. Энэхүү халаагуурыг авч ашигласнаар шөнөөр нөөцөлсөн дулаан /цахилгаан/ -аа дараагийн өдөр нь хэрэглэх боломжтой. Хэрэглээнээсээ шалтгаалан 24 цагаар дулаанаа барих ч боломжтой. Өөрөөр хэлбэл, шөнө нүүрс түлэх шаардлагагүй болж байна гэсэн үг юм. Нүүрсийг зөвхөн хоол хийхэд л ашиглах бөгөөд энэ үйл явц нь агаарын чанарт сөргөөр нөлөөлөхгүй. Энэхүү төсөл улаанбаатарчуудыг өглөө бүр цэвэр агаартай угтахад дөхөм болно.
 
Энэхүү төслийг Монгол, Японы хамтарсан баг гүйцэтгэж байна. Японы талаас Японы Байгаль орчны яам, Хоккайдо хот, Саппоро хот,” Кита Денрёкү Сецүбүкожи” компани, “Гадаад орнуудын байгаль орчны хамтын ажиллагааны төв”зэрэг байгууллагууд хамтран ажиллаж буй. Харин Монголын талаас Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Улаанбаатар хот, JCM болоод “Байгаль хамгааллын сан” зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байна.
Монгол Улсын их сургуулийн Электроник инженерийн сургуулийн багш А.Адъяабат 2014 оноос хойш хоёр жил цахилгаан халаагуурын талаар судалгаа хийж байна.
 
“Гадаад орнуудын байгаль орчны хамтын ажиллагааны төв “-ийн захирал Макато Нишимура “Гэр хорооллын цахилгааны төлбөрийг тэглэсэн цагаа олсон шийдвэр болсон. Гэхдээ агаарын бохирдлыг бууруулъя гэвэл цахилгааны үнийг есдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15 хүртэл тэглэх учиртай. Ингэж гэмээнэ үр дүн гарна”
Үүнээс гадна Японы засгийн газар агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн хэд хэдэн төсөл хөтөлбөрт техникийн туслалцаа үзүүлэхээр болоод байгаа. Тухайлбал, утаагүй шахмал түлш мөн агаарын бохирдлыг бууруулах ууран халаагуурын туршилтын ажил, дизел хөдөлгүүр бүхий автобусны хорт утаа ялгарлыг бууруулах туршилт зэрэг төслүүдэд зөвлөх үүрэгтэй оролцож байна.
 
Эдгээр техник, багаж хэрэгсэл нь агаарын бохирдлыг бууралдаг болох нь туршилтаар батлагдсан бөгөөд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмрээ үзүүлнэ хэмээн үзэж байгаа юм.
Нэгдүгээр сард Монголд байхдаа гэр хороололд амьдардаг найзаасаа шөнийн цахилгааныг тэглэх нь үр дүнтэй эсэхийг лавлахад “Хэдий шөнийн цахилгааны төлбөрийг тэглэсэн ч би одоо хүртэл нүүрс түлж байна. Учир нь цахилгаан халаагуур хэтэрхий үнэтэй” гэсэн юм. Хэчнээн шийдэл байвч, мөнгө байхгүй бол мөрөөдлөөс хэтрэхгүй.
PM 2.5 гэдэг нь  нэг диаметрийг 2.5 хуваасантай тэнцэх хэмжээтэй буюу хүний үсний өргөнийг гурав хуваасантай тэнцэх хэмжээтэй тоосонцор юм. РМ 2,5 нь хүний биед нэвтэрснээр уушгинд сөргөөр нөлөөлдөг бөгөөд энэхүү тоосонцроос эрүүл мэндээ хамгаалахын тулд ердийн амны хаалт үр дүнгүй.
 
Улаанбаатарт амьдардаг найзын маань хүүхдүүд жил бүр хоолой нь өвддөг. Хамгийн үнэт эрдэнэ болсон үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалснаар бид Монголын ирээдүйд үнэлж баршгүй хөрөнгө оруулж чадах юм. 
 
Япон улс, чөлөөт сэтгүүл Канако Оониши