"BMW" орлогынхоо рекордыг эвдлээ

ХБНГУ-ын автомашин үйлдвэрлэгч BMW-гийн бизнесийн түүхэнд 2012 он хамгийн их амжилтаар дүүрэн жил болж байна. Баварийн машин үйлдвэрлэгчийн борлуулалтад тус компани он гарснаас хойш байнгын өсөлттэй байгаа аж.

Мюнхенд төвтэй BMW-гийн ашиг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18.1 хувиар нэмэдсэн гэж компанийн удирдлагаас мэдэгдлээ. Ийнхүү тэд эхний улиралд нийт 1.35 тэрбум еврогийн (1.77 тэрбум ам.доллар) орлого олжээ. BMW-гийн гүйцэтгэх захирал Норберт Райтхофер “Компанийн бизнесийн түүхэнд анх удаа ийм өндөр ашгийн үзүүлэлттэй эхний улирал тохиож байна” хэмээн онцолжээ. Тус машины борлуулалт дэлхийн хэмжээнд 11 хувиар буюу 425.528 нэгжээр нэмэгдээд байгаа юм.

Сонирхуулахад, BMW машины гол зах зээлээр АНУ бус, харин манай урд хөрш тодорсон юм. Он гарсаар BMW маркийн машиныг худалдаж авах хэмжээ Хятадын хувьд 36 хувиар нэмэгдсэн байна.