“Candy Crush” -ын эзэн 533 сая ам.долларын эрэлд

“Candy Crush” тоглоомыг хөгжүүлэгч "Кинг" 533 сая ам.долларыг Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа зарах замаар босгохоор төлөвлөж байна. Тус фирмийн зүгээс нэгж бүр нь 21-24 ам.долларийн үнэтэй 22.2 сая ширхэг хувьцааг зарахаар төлөвлөж буйгаа дуулгалаа. Ингэснээр тус компанийг мөнгөн дүнгээр 7.6 тэрбум ам.доллараар үнэлж болохоор болгож байна.
“Кинг” компани нь фэйсбүүк цахим хуудсын хувьд тэргүүлэх тоглоом зохион бүтээгч юм. Мөн гар утас , компьютер, цахим хуудсуудад зориулж тоглоом зохион бүтээдэг. Тус компанийн хувьд 180 гаруй тоглоомтэй бөгөөд “Candy Crush” тоглоом нь хамгийн алдартай. 2013 онд тус тоглоомыг утаснаас хамгийн их татаж авсан бөгөөд 2012 оноос хойш 500 сая удаа татсан гэх тооцоо байдаг.
“Candy Crush Saga”, “Pet Rescue Saga” болон “Farm Heroes Saga” нь "Кинг" компанийн орлогын 95 хувийг бүрдүүлдэг. Тус компанийн орлого 2011 онд 64 сая ам.доллар байсан бол “Candy Crush” тоглоом гарснаас хойших хоёр жилийн дотор орлого нь 1.8 тэрбум ам.доллар болжээ. Гэсэн ч тус компанийн “саалийн үнээ” болох “Candy Crush” нь сүүлийн үед эрчээ алдаж буй нь хувьцаагаараа дамжуулан дээрх хэмжээний мөнгийг босгож чадах эсэхт эргэлзээ төрүүлж байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.