“Coal Mongolia-2012”


Монголын нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын “Coal Mongolia-2012” чуулга уулзалт хоёр дахь жилдээ энэ сарын 9, 10-нд болох гэж байна. Тус чуулга уулзалтыг Эрдэс баялаг эрчим хүчний яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Уул уурхайн мэдээллийн нэгдсэн сан Mining.mn хамтран зохион байгуулах ажээ. Энэ удаагийн “Coal Mongolia 2012” чуулга уулзалтыг уул уурхайн салбарын 90 жилийн ойн хүрээнд “Нүүрс-Монголын эдийн засгийн эрчимтэй хөгжлийн хурдасгуур” уриан дор зохион байгуулж байгаагаар онцлог хэмээн зохион байгуулагчид тайлбарлаж байна.

“Монгол Улсад хэрэгжүүлж буй нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах, байгаль орчинд ээлтэй, шинэ дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, олон улсын харилцан үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, Азийн бүс нутагт Монгол Улсын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь чуулганы зорилго оршиж байгаа” хэмээн ҮХШХ-ны дарга Ч.Хашчулуун онцоллоо.
Одоогийн байдлаар чуулга уулзалтад 700 гаруй төлөөлөгч оролцохоос гадаад, дотоодын нийт 250 гаруй байгууллагын 500 гаруй төлөөлөгч бүртгүүлээд байна. Нийт оролцогчдын 35 орчим хувь нь гадаадын төлөөлөгчид байх юм. Мөн уул уурхайн салбарт ханган нийлүүлэлт болон үйлчилгээ үзүүлдэг 62 компани үзэсгэлэнгээ нээхээр болжээ.
Чуулга уулзалтад илтгэл тавих илтгэгчид:
-Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт,
-Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун
-ЗТБХБЯ-ны Зам, тээвэр, бодлогын газрын дарга Б.Махвал
-Энержи ресурс компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл
-Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Рандолф Коппа
Шарын гол ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батмөнх
-Багануур ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мэргэнбаатар
-Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш
-Моннис интернэшнл компанийн улс хариуцсан менежер Маттиас Ахлин
-General Electric компанийн ахлах дэд ерөнхийлөгч Кристофер Харрис
-QMC компанийн ерөнхий захирал М.Дагва
-Дэлхийн банкны уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн зохицуулагч Б.Энхбаатар
-Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-ийн ерөнхий захирал Стиви Портер
-Airliquide/Lurgi компанийн дэд ерөнхийлөгч Deepak Wadhwa
-Sedgman компанийн гүйцэтгэх ерөнхий менежер Петер Лонг
-Говь Коал компанийн гүйцэтгэх захирал Жасон Бахнсен
-Roven Ridge компанийн ерөнхийлөгч Раэмонд С.Пилчер
-Tangshan Guahua Technology Corporation компанийн ерөнхийлөгч Жимми Юу
-Фронтиер Секьюритис компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Оскар Мендоза
-Си Пи Эс Интернэшнл компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхдөл