“DELL” шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа

“Summit” компаниас мэдээлэл, технологийн инженерүүдийг мэргэшүүлэх үүднээс хоёр өдрийн сургалтыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулжээ. Тус сургалт нь “DELL”, “Intel” компанийн дэмжлэгтэйгээр Монголд анх удаа болж байгаа нь энэ.

“Summit” компанийн марктенгийн менежер М.Мөнх-Оргил “Монголын ихэнх байгууллагууд “DELL”-ийн серверийг түгээмэл ашигладаг. Тиймээс тухайн серверийг хэрхэн үр дүнтэй ашиглах заавар, зөвлөгөөг албан ёсны сургагч багш өгөхийн зэрэгцээ “DELL” компаний шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг энэ үеэр танилцуулсан” хэмээн сургалтын талаар онцоллоо. Дашрамд дуулгахад мэргэшүүлэх сургалт нь үнэ төлбөргүй болжээ.