“Energy Mongolia” сэтгүүлийн захиалга эхэллээ

Sarangerel
2024-01-15 15:18:57
Ангилал:

“Мongolian Economy” сэтгүүл өнгөрсөн онд “Эрчим хүчний салбараа аваръя” уриан дор эрчим хүчний сэдвээр дагнасан “Energy Mongolia” сэтгүүлийнхээ анхны дугаарыг уншигчдын гар дээр тавьсан билээ. 

“Energy Mongolia” сэтгүүлийн зорилго бол эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй асуудлыг баримтад тулгуурлан үнэн зөвөөр гарган ирж, бодлого тодорхойлогчид, олон нийтэд хүргэх явдал юм. Мөн асуудлыг шийдэл гарцтай нь хамтдаа хайх зорилготой билээ. Тус сэтгүүлээс гадна бид эрчим хүчний сэдвээр дагнасан сэтгүүл, сайт, сошиал сувгууд бүхий эрчим хүч мэдээллийн платформ бий болгож байна. 

Эхний дугаартаа бид тус салбарын хүндрэл бэрхшээл, сорилтуудыг голчлон хөндсөн бол 2024 оны дугааруудад салбарын хөгжлийн гарц шийдэл, боломж, эрчим хүчний ирээдүйн төлөв, эрчим хүчний шилжилт, сэргээгдэх эрчим хүчний сэдвээр агуулгуудаа явуулах төлөвлөн ажиллаж байна..  “Energy Mongolia” сэтгүүл нь 2024 онд сар тутамд буюу жилд 12 дугаар гарах болно.

Түүнчлэн бид уншигчдадаа “Energy Mongolia” сэтгүүлийн захиалга эхэлснийг дуулгахад таатай байна. Захиалгын мэдээлэлтэй танилцаж, шинэхэн сэтгүүлээ захиалан уншаарай.

Захиалгыг редакциар авч байна.

Утас: 70115476, 94092904

Сошиал сувгуудаар мөн захиалга авч байна.