Facebook ухаалаг гар утас хийнэ

Нэг тэрбум гаруй хэрэглэгчтэй Facebook өөр бизнесийн салбарт хүчээ сорихоор болжээ. Тус компани өөрийн гэсэн ухаалаг гар утас гаргаж байгаа ажээ. Уг утас андройд үйлдлийн системд суурилах ба нүүр хуудас нь тус вэбсайт байх юм байна.

АНУ-ын Калифорн мужид байрлах тус компанийн төв оффисоос ухаалаг гар утасны сурталчилгааг өнөөдрөөс эхлүүлэхээр төлөвлөжээ.

Ингэснээр Facebook хэрэгчлэгчид үйлчилгээгээ илүү хялбархан авах боломжоор хангагдах бөгөөд утсанд тус вэбсайтын олон янзын программ суулгасан байх ажээ. Facebook-ийн вэбсайт руу 500 гаруй сая хэрэглэгч гар утаснаасаа ханддаг байна.