Facebook шүүхэд татагдав

Facebook урьд нь хувийн эрхийг зөрчсөн талаар шүүмжлэлд өртөж байсан удаатай. Энэ удаад хэрэглэгчдийнхээ хувийн мессежийг хянасан хэргээр шүүхэд татагдаад байгаа аж. Уг гомдлыг зарим хэрэглэгч болон интернэтийн аюулгүй байдлын компани хамтарч гаргасан байна.

Үүнд хэрэглэгч хувийн мессежээрээ дамжуулан өөр цахим хуудас руу link share хийх үед Facebook нь илгээгчийн цахим үйл ажиллагааг хөдлөнгөөс хянаж, сканнерддаг хэмээн буруутгасан байна. Мөн дата цуглуулагчид, сурталчлагчид, маркетеруудтай хуваалцах хэлбэрээр хэрэглэгчийн дата, өгөгдөл зэргийг ухаж гаргахын тулд мессежийг нь системчилж саатуулдаг гэжээ.

Харин Facebook дээрх мэдэгдлийг ор үндэсгүй гэж үзэж байгаа аж. Өөрсдийгөө бүх талаар хамгаалах болно гэдгээ ч цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Шүүхэд гаргасан гомдлын дагуу зөрчил гаргасан хоног тутамд 100 ам.доллар, хувийн эрх нь зөрчигдсөн хэрэгчлэгч бүрт 10,000 ам.доллар төлөхийг шаарджээ.