​Гайхамшигтай хэвээр...


Цирк тоглож байгаа сургаар хөөрөн баясаж, гахайтай мөнгөө бариад циркийн гайхамшгийг үзэхээр харайлгаж байсан уу, Та? Тоолж барамгүй олон хүүхдийн, хүмүүсийн дурсамжид циркийн гайхамшигт үзүүлбэрүүд сэтгэл хөдөлгөм тод байр суурь эзэлдэг нь дамжиггүй.

Цирк энэ онд 250 жилийн ойгоо тэмдэглэнэ.Ирэх оны онцлох 10 үйл явдлын нэгээр нэрлэж буй энэхүү циркийн бүтээсэн түүх нь соёлын том нөлөөг бий болгосоор ирсэн бөгөөд цаашид ч нөлөөгөө алдахгүй гэж үзэж байна.

Хүмүүс циркийг Америк эсвэл Австралиас эхэлсэн гэж боддог. Гэхдээ үгүй юм. Циркийн төрсөн газар бол Лондон хотын төв хэсэг.

1768 онд морьт цэрэг Филип Астли дайнаас буцаж ирээд морин үзүүлбэр бүхий тоглолт зохион байгуулахыг хүсэж, дугуй тайзан дээр гимнастикчид, жонглёрчид, алиалагчид, утсан дээр явагчид, морины үзүүлбэр зэргийг нэгтгэн тоглолт зохион байгуулснаар Дэлхийн анхны цирк үүссэн түүхтэй. River Thames эрэг дээрээс даруухан эхэлсэн ч хурдацтайгаар эрчээ авч анхны гадаад дахь тоглолтоо Ирландад хийж улмаар Европ даяар, цаашлаад Америкийг байлдан дагуулжээ. Циркийнхний хөл хүрээгүй газрыг дэлхийгээс олоход хэцүү.

Сүүлийн үед циркийнхний хувьд амьтныг ашигладаг арга барилаасаа үүдэн ихээхэн дайралтад өртөж буруутгагдаж байгаа. Гэвч шинийг эрэлхийлсэн циркийн үзүүлбэрүүд үргэлж хил хязгаарыг тэлж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн сонирхлоос гарахгүй байсаар ирсэн. Цирк-250 төслийн удирдагч Диа Брикит “Эмэгтэйчүүд гадуур явахдаа шагайгаа ч ил гаргаж явдаггүй байсан 19-р зуунд циркийн цагирагтай үзүүлбэрийг биенийхээ дийлэнх хэсгийг ил гаргасан бага хувцастайгаар эмэгтэйчүүд гүйцэтгэдэг байлаа” хэмээв. Тэрбээр төслийнхөө хүрээнд Их Британи, Ирландад аялан тоглолт зохион байгуулж 250 жилийн ойн баяраа тэмдэглэнэ. 1860 онд Жульс Леотард өмнө нь хэзээ ч хэн ч өмсөж байгаагүй содон хувцасыг тоглолтод зориулж өмсүүлэхээр зохиож өгсөн байдаг. Энэ нь Цирк юунаас ч айлгүй шинэчлэлийг нэвтрүүлж, олныг гайхашруулж, итгүүлж ирсний тод жишээ ажээ.

Хэдийгээр цирк өөрчлөгдөн хувиссаар ирсэн ч олныг татдаг үндсэн сууриа өдийг хүртэлх 250 жилд хадгалсан.

Циркийн тойрог хэлбэр нь үзэгчдийн уур амьсгал өндөр хэмжээнд хүрэхэд чухал үүрэгтэй хэвээрээ. Өдгөө Канадын Cirque du Soleil орчин үежүүлсэн цирк нь 10 сая хүнийг тоглолтоороо татдаг нь Цирк амьд, амьдарсаар байхын баталгаа юм.

Цирк нь олон гайхамшигтай уран бүтээлчдэд үлэмж нөлөө үзүүлсэн байдаг. Ирландын хөгжим, товшлуур бүжгийн Riverdance театрын тоглолтыг санаачилсан Жон Маккоган нь хүүхэд байхдаа тосгонд нь ирдэг байсан Циркийн тоглолт түүнийг дээрх санаагаа олоход хамгийн их тусалсан гэж хэлсэн. Вивиен Вествүүдийн саяхны загварын шоу тэр чигтээ циркийн сэдэвтэй байсан нь үнэхээр гайхамшигтай амжилт дагуулсан. Цирк нь ном, кино, загвар гээд олон салбарт тусгалаа олсоор ирсэн.

Диа Брикит “Циркийн ирээдүйг маш өөдрөгөөр харж байна. Бид энэ онд циркийн үүсч, хөгжиж, өөрчлөгдөж, тэмүүлж ирсэн 250 жилийг гайхамшигтайгаар тэмдэглэнэ” гэж байна.

2018 оныг тодорхойлох #TOP10 үйл явдлаас...

“Mongolian Economy” сэтгүүл 173 жилийн түүхтэй The Economist сэтгүүлийн жил бүр эрхлэн гаргадаг Дэлхий-The World in жилийн хөтөч дугаарыг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувиар Монгол хэлээр гурав дахь жилдээ эрхлэн гаргалаа.

Дэлхий сэтгүүлийн бүтэц

-19 секц бүхий 146 нийтлэл
-81 улс, 13 салбарын чиг хандлага, мэдээлэл, үзүүлэлтүүд,
-1 цагалбар, Дэлхийн үйл явдлуудаас бүрдсэн

Уншигч та #Дэлхий2018 дугаарыг худалдан авахыг хүсвэл Их Дэлгүүрийн #Mажестик номын дэлгүүр, #Интерном мөн #Goodprice супермаркетыг зориорой.

Утас: 90099880, 94092904, 70115477

Дэлхийг Танд Атгуулна