“GO MONGOLIA” брэндинг Монголд яагаад ирэх ёстой вэ

Sarangerel
2024-10-02 12:07:10
Ангилал: Аялал жуулчлал

Аялал жуулчлал нь манай улсын стратегийн үндсэн салбарын нэг. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, эхний нэг жилд нэг сая жуулчин хүлээн авах маркетингийн зорилт дэвшүүлсэн. Зорилтын хүрээнд визний хөнгөлөлт чөлөөлөлт, агаарын тээврийн нислэгийн харьцангуй чөлөөт бодлого, гадаадын жуулчдад зориулсан татварын буцаан олголт зэрэг холбогдох хууль, эрх зүйн зохицуулалт хийсэн нь эерэг үр дүнг авчирсан юм. Аялал жуулчлалын салбарын 2023 оны төсөв 4.9 тэрбум төгрөг байсан бол 2024 оны төсөв даруй 2.5 дахин нэмэгдэж, 12.8 тэрбум төгрөгөөр батлагдсан. Энэхүү төсөв нь салбарын гол үйл ажиллагаа болсон аялал жуулчлалын эвентүүд гадаад сурталчилгаанд зориулагдах аж. Аялал жуулчлалын салбар 2024 онд нэг сая жуулчин хүлээн авч, зургаан

Парисын олимпын үеэр монгол соёлын өвийг таниулах “Mongolia House” арга хэмжээ болно

их наяд төгрөгийн орлоготой байх урьдчилсан тооцоо гарчээ. 2023 онд салбарын хэмжээнд аялал жуулчлалын 69 эвент зохион байгуулсан бол 2024 онд энэ тоо хоёр дахин нэмэгдэж, нийт 125 эвент зохион байгуулахаар БОАЖЯ, Соёлын яам хамтран төлөвлөгөөндөө тусгасан. Түүнчлэн аялал жуулчлалын салбарын улирлын хамаарлыг багасгах зорилгоор өвлийн аялал жуулчлалыг бодлогоор дэмжиж, хөгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Цаашдаа дэлхий дахинд өөрийн өвөрмөц ондоошил, ялгарал бүхий бүтээгдэхүүн үйлчилгээгээ жилийн аль ч улиралд үзүүлж болох арга хэмжээг тэд төлөвлөсөн. Тодорхой бүс нутгуудыг илүү онилж тэдгээр орноос ирэх хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг мэдэрсэн аяллын бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэх аж.

“Welcome to Mongolia” уриан дор эх орноо олон улсад сурталчлан таниулах ажлын хүрээнд 18 сарын стратегийг баталжээ. Стратегийн хүрээнд улсынхаа үзэсгэлэнт байгаль, дахин давтагдашгүй соёл уламжлал, баялаг түүхэд суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой гэж үзсэн байна. Үүнээс гадна гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор хөрш орнуудаас ялгарах онцлог бүхий ардчилсан тогтолцоо, цахим шилжилт болон засаглалын цахимжилтаа сурталчилж, жуулчдыг татах, бусад улсад таниулах стратегийг боловсруулжээ. “Welcome To Mongolia” нэрийн дор гадаадын жуулчдыг Монгол Улсад аялахыг уриалсан бол, дараагийн алхам нь Монголд яагаад ирэх ёстой вэ гэдгийг “Go Mongolia” брэндингээр таниулахаар зорьжээ.

2023 онд хүлээн авсан жуулчин 651.000

2024.07.02-ны байдаар 314.148

Өдөрт дээд тал нь 5.174

“Welcome to Mongolia” арга хэмжээний хүрээнд CNN, Financial Times, Washington Post зэрэг 40 гаруй дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай улсын тухай эерэг мэдээ, нийтлэл гарчээ. Мөн уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслээс гадна олон нийтийн сүлжээнд сая сая дагагчтай дэлхийн хэмжээний нөлөөлөгчдийг Монголд урьж, 2023 онд Nas Summit арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Харин энэ жил Англи Улсын ууган хөлбөмбөгийн клубуудын нэг болох Фүлхэм багтай хамтын ажиллагаа эхлүүлжээ. Тодруулбал, 3.2 тэрбум үзэгчтэй Английн Премьер лигийн тоглолтын шинэ улиралд Фүлхэм баг “Go Mongo lia” Үндэсний брэндингийн хүрээнд манай улсыг олон улсад сурталчлах юм байна. Эдгээр олон талт хамтын ажиллагааны үр дүнд манай улс өнгөрсөн онд түүхэнд анх удаагаа 650 мянган жуулчин хүлээн авч тус салбараас олон орлого 1.3 тэрбум ам.долларт хүрэв. Харин энэ жил амжилтаа бататгаж нэг сая жуулчин хүлээн авахаар зорьж байгаа бөгөөд өнгөрсөн зургаадугаар сард нэгхэн өдөрт л манай улсад 5174 жуулчин ирсэн байна. Түүнчлэн Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын найрал хөгжим “Монголын сайхан орон” тоглолтоо дэлхийн тайзнаа толилуулав.

 

Сиднейн дуурийн театрт 2200 гаруй үзэгч, БНФУ ын Парис хотын Версалийн хааны Дуурийн театрт 1000 гаруй үзэгч, БНФУ-ын Нант хотын Консерваторын Дебюсси танхимд 1000 гаруй үзэгч, БНХАУ-ын Шанхай хотын Jaguar sympho ny Hall-д 1200 гаруй үзэгчийг тус тус цуглуулж чадсан юм. Мөн Франц Улсын Нант хотноо “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг толилуулж 250 мянга гаруй хүн үзэж сонирхов. Мөн манай уран бүтээлчид Каннын кино наадамд оролцож, Итали Улсын Венецийнбиеннальд өрсөлджээ. Ийнхүү соёл урлагаар дамжуулж Монгол Улсаа сурталчилан таниулснаар манай улсын олон улсад эерэгээр танигдсан хувь 2023 онд 24 хувь байсан бол энэ онд 38 хувь болж нэмэгдсэн байна. Энэ хэрээр Монгол Улсыг олон улсад танин мэддэг болж, Үндэсний бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цэн улам нэмэгдэж байгааг Соёлын сайд Ч.Номин онцлов. Манай улсыг зорин ирж буй жуулчдын 70-аас дээш хувь нь манай орны түүх соёл, үзэсгэлэнт байгальд татагдан ирдэг. Иймээс “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг Чех улсын Прага хот дахь Үндэсний музей, аравдугаар сард Швейцарын Цюрих хотын Ритберг музейд, 2026 онд Берлиний Түүхийн музей, Канад, АНУ зэрэг улс орнуудад гаргахаар төлөвлөсөн байна.

“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн олон улсад танигдав

Мөн Европын холбооны улсуудын музейтэй хамтран ажиллаж, нүүдлийн соёл иргэншил, Монголын эзэнт гүрний түүхтэй холбогдох дурсгалуудаас бүрдсэн үзэсгэлэнг дэлгэхээр Соёлын яам төлөвлөжээ. Түүнчлэн дэлхийн хэмжээний хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, эх орноо олон улсад сурталчлах ажлыг илүү эрчимжүүлэхээр зорьж байгаа юм байна. Мөн олон улсын нөлөөлөгчид болон урлаг, спортын дэлхийн хэмжээний алдартнуудыг Монгол Улсад урихаас гадна Парисын олимпын үеэр монгол соёлын өвийг таниулах “Mongolia House” хөтөлбөрийг тус хотод зохион байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр ажлын үр дүнд Монгол Улсын нүүдлийн соёл иргэншил болон түүхэн дурсгалууд олон улсын түвшинд өндөрөөр үнэлэгдэж, манай улсыг сонирхон ирэх жуулчдын тоо нэмэгдэх нь гарцаагүй.

/Монголын эдийн засгийн форумын тусгай дугаар 2024.07 сар/