“Google” болон “Microsoft”-ийн ашиг нэмэгджээ

Технологийн хамгийн том компани болох “Google” болон “Microsoft”-ийн ашиг нэмэгдсэн болохыг оны эхний улирлын тайлангууд харуулж байна.

Эхний улирлын байдлаар “Google” компанийн цэвэр ашиг 3.35 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 16 хувиар өсчээ. Онлайн сурталчилгаагаар олсон орлого үүнд ихээр нөлөөлсөн аж.

“Microsoft” компани зургаан тэрбум ам.долларын ашиг олсон бөгөөд жилийн өмнөх мөн үетэй харьцуулахад 17 хувиар нэмэгджээ. Байгууллагын хэрэглэгчдээ нэмэгдүүлж, зардлаа бууруулах арга хэмжээ авсан нь ийм үр дүнд хүргэжээ.

Харин “IBM” компанийн цэвэр ашиг 3 тэрбум ам.доллар болж нэг хувиар буурсан үзүүлэлттэй байна. Үүний шалтгаан нь 400 сая ам.долларын гэрээ, хэлцлийг цаг тухайд нь хийж гүйцэтгээгүй, нөгөө талаас иен ам.долларын эсрэг суларсан нь нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна.