“IPhone 4S”-ийг тойрсон шуугиан

“Apple” компаниас хамгийн сүүлд гаргасан үйлдлийн систем болох “iOS 5”-д баттерейний ажиллагааг сайжруулах шинэ программ дээр ажиллаж байна. Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч “Bloomberg”-т “Хүмүүсийн зарим нь iOS 5 үйлдлийн системтэй утаснуудын баттерей нь тийм ч сайн биш байна” хэмээн гомдоллосон. Тиймээс баттерейны ажиллагаанд хүндрэл учруулаад байсан доголдлыг бид олсон учраас хэдэн долоо хоногийн дараанаас асуудалгүй болно” хэмээн мэдэгдэв. Гэсэн хэдий ч тэрбээр яг ямар доголдлууд байсан талаар мэдээлэл өгсөнгүй.

Энэхүү техникийн асуудал нь “Apple” компани “IPhone” үйлдвэрлэж эхэлснээс хойш гарч буй хоёр дахь нь юм. Өнгөрсөн жил мөн адил үйлдлийн систем хийсэн өөрчлөлтийн дараа утасны сүлжээ хэрхэн барьснаас шалтгаалан унаж байна гэх хүмүүсийн гомдолын улмаас үнэгүй утасны гэр тарааж байсан тохиолдол бий.

“Apple”-ийн веб сайтад үлдээсэн хүмүүсийн сэтгэгдлээс дурдахад “iOS 5 үйлдлийн системийг би өөрийн “IPhone 4”-т суулгаснаас хойш миний баттерейны ажиллагаа эрс муудсан” гэсэн бол өөр нэг хүн “би өчигдөр өөрийн үйлдлийн системээ шинээр суулгаад, утсаа бүрэн цэнэглэхэд ердөө тавхан цагийн дараа баттерей дууссан” гэсэн байна.

Хэдий тийм боловч дээрх асуудал “Apple” компанийн хувьцаанд нөлөөлсөнгүй. Хувьцааны ханш 90 центээр нэмэгдэн, өнөөдрийн байдлаар АНУ-ын хувьцааны зах зээл дээр 397.41 ам.доллараар худалдаалагдаж байна. Хувьцаа энэ онд 23 хувиар өссөн бөгөөд өнгөрсөн сарын сүүлчээр нээлтээ хийсэн “ IPhone 4S” утас нь дэлхий дахинд дөрвөн сая гаруй хувиар борлоод байна.