“ITB Berlin” үзэсгэлэн 2015 онд Монголын аялал жуулчлалаар овоглоно

Ирэх онд Монгол улс дэлхийн хамгийн том, нэр нөлөө бүхий аялал жуулчлалын “ITB Berlin” үзэсгэлэнд албан ёсны түнш орноор оролцохоор боллоо. Тус үзэсгэлэн жил бүрийн гуравдугаар сарын 5-9-ны өдрүүдэд болдог билээ. Энэ жил ч манай улсаас холбогдох эрх мэдэлтнүүд болон хувийн хэвшлийнхэн оролцож байна. Соёл, Спорт Аялал жуулчлалын яамны Төрийн Нарийн бичгийн дарга А.Пүрэв энэ үеэр ирэх жил тус үйл ажиллагааны албан ёсны түнш орноор оролцох гэрээнд гарын үсэг зурлаа.

“Ийнхүү түнш орноор оролцохоор болсон нь Монгол улсын хувьд аялал жуулчлалын салбарт хүч түрэн гарч ирж буй хөгжиж байгаа зах зээл гэдгээ тод харуулж буй дохио. Тиймээс үзэсгэлэнгээр дамжуулан олон орны сонирхлыг татаж, тус улсын тухай ойлголтыг илүүтэй лавшруулна гэдэгт итгэж байна” хэмээн олон улсын томоохон арга хэмжээ зохион байгуулагч “Messe Berlin GmbH” компанийн гүйцэтгэх захирал Кристиан Горке хэлжээ.

Тэдний зүгээс Монгол улсын онцлогыг “Everything except ordinary” буюу “Энгийнээс бусад бүгд бий” хэмээн тодорхойлжээ. Чингис хааны үеэс улбаатай ер бусын соёл заншил, итгэмээргүй сонин нүүдэлчин монголчууд, мэлтэлзэн жирийх төгсгөлгүй өргөн ногоон тал энэ бол Монгол хэмээн тэд цөөн үгээр манай улсын онцлогыг ийн тайлжээ.

“ITB Berlin” үзэсгэлэнд өнгөрсөн жилийн байдлаар 188 орны 10 мянга гаруй аж ахуй нэгж оролцож, 170.000 гаруй аялал жуулчлалын төлөөллүүдэд бүтээгдэхүүнээ танилцуулсан байна. Эх сурвалж: www.itb-berlin.de