Marketing Internship хөтөлбөр зарлагдлаа

Mongolian Economy
2023-10-24 10:13:15
Ангилал: Эдийн засаг

YOUTHinc – Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг болон VIRAL Marketing Agency, Rely Marketing Agency хамтран Маркетингийн чиглэлээр суралцаж буй эсвэл креатив, контент-дижитал маркетинг бие даан сонирхож буй оюутан, залуучууддаа зориулан Marketing Internship – Практик дадлага хийж чадавхжуулах интерншип хөтөлбөрөө зарлаж байна.

🌟Хөтөлбөрийн зорилго

  • Маркетингийн чиглэлээр суралцаж буй эсвэл креатив, контент -дижитал маркетинг бие даан сонирхож буй оюутан, залуучуудыг дэмжих, мэргэжлийн болон зөөлөн ур чадвар, чадамжид сургах, манлайллыг дээшлүүлэх,
  • Маркетинг, креатив салбарын туршлага, мэдлэгтэй мэргэжилтнүүд болон дэмжигч маркетингийн агентлаг, байгууллагуудтай хамтран ажиллах,
  • YOUTHinc Маркетингийн кампанит ажлыг явуулж залуучуудаа практик дадлага хийлгэх замаар чадавхжуулах, бодит туршлага олгох, зохистой хөдөлмөрийг уриалах зорилготой.

📌Тавигдах шаардлага

  • Маркетингийн чиглэлээр суралцаж буй эсвэл креатив, контент -дижитал маркетинг бие даан сонирхож буй оюутан, залуучууд
  • Англи хэлний дунд ба дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  • Хувь хүний болон маркетингийн карьер хөгжилдөө хувь нэмэр оруулах
  • Тасралтгүй ажиллаж, сурч, хөгжиж, бусдад мэдлэг, туршлагаа хуваалцах
  • Хөтөлбөрт 4-5 сарын турш тууштай оролцох боломжтой байх
  • Өгөгдсөн даалгаврыг хариуцлагатайгаар багаар болон бие дааж гүйцэтгэх
  • YOUTHinc-Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэгийн гишүүнээр элссэн байх

Хөтөлбөрт хамрагдсанаар

  • ✪ Өөрийн онцлогийг мэдэж авах онлайн үнэлгээ, ярилцлага
  • ✪ CV/Resume-гээ бодит туршлагаар баяжуулах, aмжилттай төгссөн гэрчилгээ
  • ✪ Ажил олгогчийн шаардлагад нийцсэн зөөлөн ур чадвараа практик дээр хөгжүүлэх
  • ✪ Маркетингийн шинэ трендүүд, кэйсүүдээс суралцаж маркетингийн компанит ажил өрнүүлэх
  • ✪ Маркетинг, креатив салбарын мэргэжилтнүүдтэй холбогдож хүрээгээ тэлэх
  • ✪ Маркетингийн агентлаг, байгууллагуудтай танилцах аялал хийх
  • ✪ Залуучуудын зохистой хөдөлмөрийн ойлголт мэдлэгт суралцах
  • ✪ Мэдлэг, туршлагаа бусадтай хуваалцах, манлайлж, хувь нэмэр оруулах
  • ✪ Хамтрагч Маркетингийн агентлагт үргэлжлүүлэн цалинтай дадлага хийх
  • ✪ YOUTHinc-Монголын Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэгийн гишүүнчлэлийн мэдээлэл, боломжууд

Сонгон шалгаруулалт

  • Анкет хүлээж авах: 10.12-10.28
  • Ярилцлага: 11.1 -2  (биет, онлайн)
  • Даалгавар гүйцэтгэх: 11.3-5
  • Шийдвэр гаргаж мэдэгдэх: 11.06-11.08
  • Onboarding – 11.11

Хөтөлбөрийн үндсэн үйл ажиллагаа: 

  • Cургалт, workshop – Viral marketing agency,  Rely Marketing Agency  /тус бүр/ 11/13-23
  • YOUTHinc campaign + Rely marketing agency зөвлөгөө  11/24-2/28
  • Knowledge sharing training – Every saturday at American Corner 11/25-2/25
  • Study tour – Marketing Agencies
  • Paid Internship at Viral and Rely Marketing Agency 3/1-4/30
  • Graduation 5/5

Хөтөлбөрт бүртгүүлэх

 

 

 

Mongolian Economy