S&P 500 индекс дахин амжилт тогтоов

“McGraw-Hill” үнэт цаасны үнэлгээний агентлагийн эзэмшдэг S&P 500 индекс өчигдөр шинэ амжилт тогтоож, 0.72 хувиар өссөн бөгөөд 1593.61 хүрчээ.

Үүнд нөлөөлсөн шалтгаан нь Итали улс Засгийн газраа бүрдүүлж, улс төрийн мухардлаас гарч байгаа, мөн орон сууцны зах зээл нь бодсоноос хурдан сэргэж байгаатай холбоотой аж.

Dow Jones индекс мөн хувиар өсч, 14818.75 хүрчээ. “Apple” компани анхны өрийн борлуулалтаа тодорхойлох алхам хийсний дараа индекс нь 3.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Үнэт цаасны үнэлгээний компани болох “Moody’s” агентлаг нь эрсдэлтэй өрийг буруу үнэлж, хөрөнгө оруулагчдаа төөрөгдүүлсэн хэргээр шүүхийн хаалга татаад байсан боловч өнгөрсөн баасан гаригт уг хэрэг нь нааштай шийдэгдсэн аж.