“Samsung” гар утасны чип шинээр гаргажээ

“Samsung” компани хамгийн сүүлийн үеийн таблет болон ухаалаг гар утсандаа зориулан “Exynos 5 Octa” нэртэй шинэ чип процессор үйлдвэрлэсэн бөгөөд өмнөх загвараасаа 3D графикийн хүчин чадлын хувьд хоёр дахин илүү үзүүлэлттэй аж.

Уг чип нь Английн “ARM Holding” чип үйлдвэрлэгч компанийн хамгийн сүүлийн үеийн график боловсруулах нэгж (GPU)-ийн бүтцийг агуулсан бөгөөд ирэх сараас үйлдвэрлэхэд бэлэн болоод байгаа аж. “Samsung” компани технологийн лиценз авахаар ийнхүү хөдөлгөөнд орсон нь өрсөлдөгч болох Их Британийн чип үйлдвэрлэгч компанийн гаргасан GPU-ийн загварыг ашиглах гэж байсан шийдвэрийг нь өөрчилсөн хэрэг болжээ.

“ARM Holding”-ийн чип нь андройд үйлдлийн системтэй бүх гар утасны 20 хувь, мөн системтэй бүх таблетийн 50 хувийг тус тус хангадаг байна. Харин “Apple” компанийн iOS үйлдлийн систем нь “Imagination” чип үйлдвэрлэгч компанийн GPU технологийг ашигладаг байна.