V ДЦС-ын тендерийн ялагч тодорчээ

V ДЦС тендерийн төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлж буй. 2015 он хүртэлх үе шатанд 450 МВт чадалтай эхний барилга байгууламжийг ашиглалтад оруулах билээ. Тэгвэл удаан яригдаж буй V ДЦС-ыг Улаанбаатар хотноо барьж, ашиглалтад оруулж, шилжүүлэх горимоор барих тендерийн ялагчийг Төрийн өмчийн хорооноос мэдэгдлээ. Үүнд эрчим хүч үйлдвэрлэгч дэлхийн томоохон компанийн нэг Интернэшнл "ПауэрЖи Ди Эф Суэз", Японы тэргүүлэх худалдааны корпорациудын нэг "Сожитц", БНСУ-ын эрчим хүчний хамгийн том үйлдвэрлэгч болох "Поско Энержи" болон Монголоос "Ньюком" компани шалгарч хамтран консирциум байгуулан ажиллахаар болжээ. Энэхүү ДЦС нь эрчим хүчний хэмнэлттэй эргэлдэгч буцламтгай шаталтат технологийг ашиглах бөгөөд ингэснээр эрчим хүчний нийлүүлэлтийн найдвартай, тогтвортой байдалд нөлөөлөлгүйгээр бага түлш зарцуулж хүхрийн давхар эсэл, азотын эсэл болон бусад хорт бодисын ялгаруулалтыг мэдрэгдэхүйц бууруулах аж.