MONGOLIAN ECONOMY СЭТГҮҮЛ

Mongolian Economy сэтгүүл нь Монголын эдийн засаг, бизнесийн мэдээ, мэдээллийг Монгол Улс, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг, хамтран ажилладаг бүх шатны байгууллага, ажил хэрэгч хүмүүст зориулан сэтгүүл зүйн олон хэрэгслээр хүргэдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм.

Mongolian Economy сэтгүүл 2011 оноос хойш сар бүр хэвлэгдэн уншигчдын гарт очиж байна.

Эрхэм зорилго
Олон улсын хэмжээнд сэтгэж ажиллах чадвартай багийг бүрдүүлж, эдийн засгийн мэдлэг, шуурхай мэдээллээр хэрэглэгчдийнхээ итгэлийг олж хүрээг тэлнэ.

Алсын хараа
Монголын хэвлэл, мэдээлийн салбарт эдийн засаг, бизнесийн чиглэлийн шуурхай, бие даасан, тогтвортой мэдээллийн тэргүүлэх үйлчилгээг бий болгох замаар үнэ цэнийг бүрдүүлнэ.

УНШИГЧИД

Уншигчдын дундаж нас - 37

Нийт уншигчдын 60 орчим хувь нь эрэгтэй, 40 орчим хувь нь эмэгтэй.

Нийт уншигчдын ¾ нь Бодлого тодорхойлогч, бизнес эрхлэгч, Төрийн болон төрийн бус байгууллагын мэргэжилтэн, төслийн ажилтан, гадаад улсын дипломат ажилтан, уул уурхайн компани, элчин сайдын яамдууд, гадаадын хөрөнгө оруулагчид юм.

ШАГНАЛ

2012 ОН – МҮХАҮТ-аас Mongolian Economy сэтгүүлийг “Шилдэг энтрепренёр” байгууллагаар шалгаруулав


2013 ОН – Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Mongolian Economy сэтгүүлийг оны “Шилдэг сэтгүүл” –ээр өргөмжлөв


2016 ОН – Mongolian Economy МҮХАҮТ-ын “Шилдэг энтрепренёр” байгууллагаар хоёр дахь удаагаа шалгаруулав


2016 ОН – Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс оны “Шилдэг сэтгүүл”-ээр хоёр дахь удаагаа өргөмжлөв.