Виртуал орчинд ургадаг мод

Sarangerel
2024-12-04 13:01:14
Ангилал:

“Таван богд финанс ББСБ” ХХК Монголын банк бус санхүүгийн байгууллагад нэгдээд удаагүй ч маш хурдтай хөгжиж, олон шинэлэг үйлчилгээг нэвтрүүлж буй. Сүүлийн үед хүмүүс РayOn аппликейшнийг сайн мэддэг болсон. Тус аппликейшний давуу тал нь “харилцагч ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлдэг л бол аппликейшнд бүртгүүлээд зээл авах боломжуудыг санал болгодог. Өөрөөр хэлбэл, цалинтай ажил эрхэлдэг, бизнес эрхэлдэг, малчин гээд ямар ч төрлийн орлоготой хүн байсан зээл аваад санхүүгийнхээ асуудлыг шийдээд явах боломжтой гэж хэлж болно. Малчин хүн ч хотноосоо гар утсаараа санхүүгийн асуудлаа шийдэх бүрэн боломжтой. Зээлийн шаардлага хангаж л байвал хэдхэн секундийн дотор зээл авч болно.Тиймээс зээл авах нь харилцагчдын хувьд маш хялбар болж ирсэн. Урьд нь автомашины зээл авахад олон төрлийн материал бүрдүүлдэг, цаг зарцуулдаг байсан бол одоо автомашинаа сонгоод, сонгосон автомашиныхаа мэдээллийг PayOn аппликейшнээр илгээхэд л болно. Өөрөөр хэлбэл, Монгол орны хаанаас ч санхүүгийн хэрэгцээгээ шийдвэрлэх боломжийг олгож байгаагаараа өргөн цар хүрээг хамарч байгаа гэж ойлгож болно” хэмээн “Таван богд финанс ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Өрнөхжаргал ярьсан юм.

Тус компани алсын хараагаа “Ногоон финтек, Ногоон дэлхий” гэж тодорхойлжээ.  Ногоон финтекийг хэрхэн хөгжүүлж, түүгээрээ дамжуулан ногоон дэлхийг бий болгоход өөрсдийн хувь нэмрээ оруулах вэ гэдэг алсын хараатай учраас илүү байгальд ээлтэй, нийгэмд хүртээлтэй, эдийн засагт хэрэгцээтэй үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг зорьдог юм байна. “Таван Богд” группийн хувьд ч салбар бүртээ манлайлан ажиллаж, “Ард түмний амьдралын чанарыг дээшлүүлье” гэдэг уриатай үйл ажиллагаа явуулдаг. Тэр ч утгаараа яаж санхүүгийн зуучлалын үүргийг сайн хүргэхийн сацуу байгаль орчин болон нийгэмдээ ээлтэй байх вэ гэдэг зорилтууд ажилтан бүрийн, өдөр бүрийн ажилд нь тавигддаг аж. Тиймээс PayOn аппликейшний мини аппликейшн болох TreeOn төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Тус аппликейшн нь гар утсаа ашиглан алхалтаараа ус тооцуулан виртуал орчинд дөрвөн төрлийн модноос сонгон тарих нэг төрлийн тоглоом юм байна. Зөвхөн алхалтаар ч гэлтгүй санхүүгийн үйлчилгээ авсан бонус оноогоо ч ус болгон ашиглах боломжтой. Ийнхүү виртуал модоо ургамагц байгальд бодитоор тарьдаг бөгөөд өнөөдрийн байдлаар тэдний тарьсан 500 гаруй мод эрүүл ургаж байгаа юм байна.