“Гэрээ, гэрээний эрх зүй” сургалтад урьж байна
Хүмүүс хувийн, бизнесийн, аман, бичгэн харилцаа гээд бүх үйл ажиллагаанд оролцох явцдаа гэрээний эрх зүйн харилцаанд алхам тутам оролцож байдаг бөгөөд өөрсдийн ашиг сонирхлоо илэрхийлэх, хамгаалах, хэрэгжүүлэх, үүргээ гүйцэтгэхийн тулд гэрээний эрх зүйн үндсэн асуудлуудыг зөв танин мэдэх, амьдралдаа хэрэгжүүлэх шаардлага зайлшгүй гарч байдаг.
Тиймээс эрх зүйн харилцаанд тэгш эрхтэйгээр оролцох нэг чухал үндэслэл болох гэрээний тухай онолын мэдлэг олгох, гэрээ байгуулах соёл, гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэх явцад өөрийн болон бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахдаа аливаа асуудалд хууль зүйн үүднээс хандах хандлага, эрх зүйн ухамсар төлөвшүүлэх, зөв шийдэл гаргах чадвартай болгох зорилгоор Улаанбаатар хотын худалдааны танхимаас бизнесийн байгууллагын удирдлага, ажилчид, сонирхсон хүн бүхнийг “Гэрээ, гэрээний эрх зүй” сургалтад урьж байна.
Сургалтын хөтөлбөрийн хүрээнд дараах мэдлэгийг олгоно:
- Гэрээний ерөнхий ойлголт
- Гэрээ байгуулах процесс
- Гэрээний төсөл боловсруулах ерөнхий аргачлал
- Гэрээ байгуулахад анхаарах зүйлс
- Гэрээнээс үүдэлтэй маргааныг шийдвэрлэх механизмууд
Үргэлжлэх хугацаа: 3 цаг
Төлбөр: 70.000 төгрөг /Гишүүн байгууллага: 50.000 төгрөг/
Данс: 2015101809 Голомт банк /”Улаанбаатар хотын худалдааны танхим” ТББ/
Хэзээ: 2023 оны 11-р сарын 29-ний 10 цагт
Хаана: Төв шуудангийн баруун талд Экспресс тауэр /Практикал даатгал бичигтэй/ 15 давхарт 1506 тоот
Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/forms/d/19OpS7Psv3rMSxlO8vGGaw4wuibAoL1siZMlthb7uNzY/edit