“Сүү” ХК-ийн амжилт

Sarangerel
2025-12-12 09:55:18
Ангилал:

Монгол Улсын сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарын анхдагч “Сүү” хувьцаат компани нь 1958 онд үүсгэн байгуулагдсан “Сүү” ХК нь 2006 онд бүрэн хувьчлагдаж, нээлттэй хувьцаат компани болсон бөгөөд өдгөө 13,000 гаруй хувьцаа эзэмшигчтэй, салбарын тэргүүлэгч үйлдвэрлэгч болон төлөвшжээ.

2023–2024 онд техник, технологийн шинэчлэлд 44 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, ISO 9001:2018 болон HACCP олон улсын чанар, аюулгүй байдлын стандартыг амжилттай нэвтрүүлэн, хүний эрүүл мэндэд нийцсэн, шинэхэн, чанартай 60 гаруй нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Өдгөө “Сүү” ХК нь 700 гаруй ажилтантай, 31 сүү бэлтгэлийн хоршоо, 2500 сүү бэлтгэн нийлүүлэгч малчидтай, хоногт 200 тонн сүү цуглуулан боловсруулдаг. Мөн өдөрт 3000 гаруй цэгт бүтээгдэхүүн түгээх хүчин чадалтай, 15 тонн зайрмаг үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэртэйгээр Монголын сүүний зах зээлийн 50 гаруй хувийг дангаар бүрдүүлж байгаа юм.

2024 он- Санхүү, үйл ажиллагааны өндөр өсөлт

Тус компани 2024 онд 28.9 сая литр сүүг дотоодоос бэлтгэн авч, дотоодын зах зээл дэх сүү, сүүн бүтээгдэхүүний тэргүүлэгч байр сууриа бэхжүүлсэн бөгөөд 192.4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, 16 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь компанийн түүхэн дэх хамгийн өндөр гүйцэтгэлд тооцогдож байна.

Хувьцаа эзэмшигчдийн хурлаар санхүүгийн тайлан, Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлт, компанийн дүрмийн өөрчлөлт, ногдол ашгийн хуваарилалтын асуудлыг тус тус хэлэлцэн, компанийн засаглалын зарчмыг чанд мөрдөн шийдвэрлэв.

“Suu 2.0” – Хүчин чадлын тэлэлт ба экспортын платформ

“Suu 2.0” хөтөлбөр нь үйлдвэрлэлийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэхийн зэрэгцээ бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах экспортын чадамж бүхий суурь дэд бүтцийг бүрдүүлэх зорилготой юм. Энэхүү стратегийн хөрөнгө оруулалт нь Монголын хүнсний үйлдвэрлэлд технологийн шинэчлэл, логистикийн кластер үүсгэх суурийг тавьж байна.

Ажиллах орчны дижиталчлал, соёлын шинэчлэл

2024 онд шинэ оффисын цогцолбор, ажилчдын цэцэрлэг, фитнес төв, урамшууллын систем зэрэг дотоод дэд бүтцийг өргөтгөсөн нь байгууллагын соёл, ажилтны сэтгэл ханамж, бүтээмжид шууд эерэг нөлөө үзүүлж буй. “Сүү” ХК нь хүний нөөцийн бодлогоо дижиталчлал, ажиллах орчны шинэчлэлд суурилан стратегийн түвшинд ахиулж байна.

Инновацид суурилсан бүтээгдэхүүн хөгжүүлэлт

Компанийн R&D багийн хэрэгжүүлсэн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хүрээнд “Fit” пробиотик цуврал, “Suuper сүү”, “Амтлаг” хөлдөөсөн тараг зэрэг эрэгцээ, хэрэглээнд суурилсан шинэ бүтээгдэхүүнүүдийг зах зээлд амжилттай нэвтрүүлж, хэрэглэгчдийн сегментэд оновчтой байр суурь эзэлж чадсан.

“Сүү 2.0” бонд гарав 

Үндэсний ууган үйлдвэр “Сүү” ХК-ийн гаргасан “Сүү 2.0” бонд богино хугацаанд бүрэн захиалагдав. Энэ нь зөвхөн компанийн санхүүгийн хэрэгцээг хангах алхам бус, хөрөнгө оруулагчдын итгэл найдварыг дахин баталгаажуулсан түүхэн мөч болсон юм.

2017 онд гаргасан “Сүү бонд” мөн ижил амжилттайгаар богино хугацаанд захиалга дүүрч байсан нь мөнн давтагдан, хөрөнгийн зах зээлд “Сүү” ХК-ийн байр суурийг улам батжууллаа. Энэ бол компанийн тогтвортой менежмент, олон жилийн туршлага, хэрэглэгчийн итгэл дээр тулгуурласан бодит үр дүн байв.

***

  • Хүнсний салбарын манлайлагч “СҮҮ” хувьцаат компани “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн жагсаалтад 56-р байрт эрэмбэлэгдэж, эх орныхоо эдийн засаг, эрүүл хүнсний хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буйгаа дахин батлан харууллаа.
  • Жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ зэрэг үндсэн шалгуураар үнэлэгддэг энэхүү жагсаалтад үндэсний ууган үйлдвэр Сүү ХК жил бүр тогтвортой, найдвартайгаар урагшилсаар байгаа билээ. Энэ жилийн тухайд нийтдээ 14 байраар урагшилж, үсрэнгүй амжилтыг гаргаад байна.
  • Үүнд олон улсын стандартыг хангасан техник технологийн шинэчлэл, шинэлэг, инновацлаг бүтээгдэхүүнүүд болон сүүн гэр бүлийн өдөр тутмын шаргуу агаад хичээнгүй хөдөлмөр үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгийг дуулгахад таатай байна.
  • Түүнчлэн Сүү ХК-тай 67 жилийн турш хамт байсан үнэнч хэрэглэгчдийн итгэл энэхүү амжилттай салшгүй холбоотой билээ.
  • Монгол Улсын үндэсний ууган үйлдвэр болох Сүү ХК-ийн хувьд цаашид нийгэм, эдийн засаг, хүнсний үйлдвэрлэл, эрүүл мэндийн салбарт тогтвортой хувь нэмрээ оруулан, Улаанбаатар хот, 21 аймаг, 330 сумдад эрүүл, аюулгүй, чанар стандартын шаардлагыг хангасан сүү, сүүн бүтээгдэхүүнийг өглөө бүр шинэхнээр үйлдвэрлэн ханган ажиллаж байна.
  • Сүү ХК нь гагцхүү сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлээд зогсохгүй ард, иргэд, хэрэглэгч олны эрүүл энх, энх тунх аж төрөх их үйлсэд хувь нэмрээ үзүүлэн уламжлалт сүү, сүүн бүтээгдэхүүний соёлыг шинэ үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ажиллаж буйг сонордуулахад таатай байна.
  • Ийнхүү “ТОП-100 ААН”-ын жагсаалтад багтсан энэхүү нэр хүндтэй үнэлгээ бол Сүү ХК-ийн нийт хамт олон, түнш байгууллага, хэрэглэгч, харилцагч та бүхний итгэл, хичээл зүтгэлийн үр дүн юм.