Технологийн салбарт эмэгтэйчүүдийг чадавхжуулах интерншип хөтөлбөр зарлагдлаа
YOUTHinc – Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг болон Эрксис Монголиа компани технологийн салбарт эмэгтэйчүүдийг чадавхжуулах “Empowering Girls in Tech” интерншип хөтөлбөрийг албан ёсоор хамтран зарлаж, мэдээлэл технологийн салбар дахь хүйсийн тэгш бус байдлыг бууруулах, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, залуу эмэгтэй инженерүүдийн ур чадвар, хөгжил, нийгмийн оролцоо, манлайллыг дээшлүүлж ирээдүйн ажлын байранд бэлтгэх, зохистой хөдөлмөрийг уриалах зорилгоор хамтран ажиллахаар боллоо.
YOUTHinc – Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг нь 2009 онд АНУ-ын Виржиня мужид үүсгэн байгуулагдсан бөгөөд 2019 онд Монголд дахин байгуулагдсан цагаас хойш залуу мэргэжилтнүүдэд зориулсан ур чадвар олгох зорилго бүхий таван интерншип хөтөлбөр, тэтгэлэгт хөтөлбөр, байгууллагуудтай танилцах аялал, BFIT хөтөлбөр, хөдөлмөрлөх эрхийн мэдлэг олгох сошиал аян, ажил олгогчийн шаардлагад нийцсэн зөөлөн ур чадвар олгох сургалтуудыг практик дадлага хийн бодит туршлага олгох замаар зохион байгуулж ирсэн билээ.
Эрксис Монголиа нь 2022 онд сурч хөгжих хүсэл эрмэлзэлтэй, бүтээлч залуучуудад зориулсан Bootcamp to Work 2022 хөтөлбөрийг зарлаж, шилдэг оролцогчдоо шалгаруулсан билээ. Тухайн хугацаанд хөтөлбөрт оролцсон багууд Эрксис XOS платформыг Цахиурын хөндийд гаргах нэмэлт шийдлүүдийг хөгжүүлж, өөрийн мэдлэг чадвараа практикт хэрэгжүүлж, туршлага хуримтлуулсан юм. 2023 онд YOUTHinc – Монгол залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг – тэй хамтран Bootcamp to Work 2023 хөтөлбөрөө “Empowering Girls in Tech” нэрийн дор зохион байгуулж байна.
🤛“Empowering Girls in Tech” интерншип хөтөлбөр 2023.06.12-ны өдрөөс эхлэн зарлагдаж 2023.06.30-ийг дуустал бүртгэл явагдах бөгөөд хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД даран авч авч, хөтөлбөрт хамрагдах боломжтой юм. https://bit.ly/3NplN3e
Хөтөлбөрт хамрагдсанаар Монгол инженерийн бүтээсэн цахиурын хөндийд өрсөлдөж буй Эрксис XOS платформ дээр нэмэлт шийдлүүдийг хөгжүүлэн ажиллахын зэрэгцээ мөн ажил олгогчийн шаардлагад нийцсэн зөөлөн ур чадваруудаа хөгжүүлэх, практик дадлага хийн бодит туршлага олж авах, нетворкинг хийх, бусад технологийн байгууллагуудтай танилцах, хувь нэмэр оруулах боломжтой.
Мэргэжлийн карьер болон хувь хүний хөгжлөө дараагийн түвшинд гаргахыг хүсэж буй охид, эмэгтэйчүүд та бүхэн яг одоо бүртгүүлээрэй.
🤝 Дэмжин ажиллагч байгууллагууд: Women in Tech Mongolia, Залуучуудын Зохистой Хөдөлмөрийн Сүлжээ
Бүртгэлийн хугацаа: 2023.06.30-ийг дуустал
Бүртгэлийн линк: https://bit.ly/3J8GYnk
Дэлгэрэнгүйг: https://bit.ly/3NplN3e