Үзэсгэлэнтэй төсөл

B Shurenchimeg
2022-11-08 11:47:07
Ангилал: Мэдээ

Олдсон боломжоо хуваалцаж байж, олдох боломжоо хамтдаа бий болгоно гэдэгт итгэж, нийгэмдээ хандсан, нийт олонтойгоо урагшлахыг эрмэлзсэн Go.to market-ийг би Үзэсгэлэнтэй төсөл гэж нэрлэмээр санагдсан.

Хаа нэгтээ ямар нэгэн газар олж аваад, байшин бариад, түүнийгээ түрээслүүлээд сэтгэл амгалан амьдрах юмсан гэж мөрөөддөг олон хүнийг би мэднэ. Тэдний зарим нь санасандаа хүрдэг. Тэгээд хэзээ ч зарагддаггүй тэр байшингуудад, хэзээ ч түрээсээс чөлөөлөгддөггүй бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа эрхэлж, хэзээ ч дуусдаггүй төлбөрт сараас сарын хооронд санаа алдан шогшдог. Харин Дашцэрэн бол урсгал сөрдөг хүн. Тэр олдсон боломжоо хуваалцаж байж, олдох боломжоо хамтдаа бий болгоно гэдэгт итгэдэг. 

Энэ удаа “Мастер грүпп” бас нэгэн шинэ төслийн өмнө багаараа зогсож байгаа бүхнээ хуваалцаж байна. Урьд нь тэд Улаанбаатар хотод “Хийморь”, “Pro One”, “UB Tower” төслүүдээ амжилттай хэрэгжүүлж, олон аж ахуйн нэгж, хувь хүн, бизнес эрхлэгчдийг өөрийн гэсэн ажлын байртай, амжилтын гараатай болгосон. 

Мастерын хамт олны амлаж буй дараагийн боломж бол Улаанбаатар хотын хойд бүс дэх хамгийн том худалдааны төв буюу Go.to market. Энэ төслөө эхлүүлэхийн тулд тэд 2.5 жил судалгаа хийж, бизнес эрхлэгчид болон худалдан авагчдын найдвартай гүүр байхыг хичээжээ. Тэгэхдээ судалгааны олон улсын аргачлалыг ашиглаж, худалдан авагчдын зан төлөв, хэрэгцээ шаардлага, амьдралын хэв маягийг харгалзан үзжээ. 

Ойрын зайд алхах явцдаа хийдэг худалдан авалт, холын зайд унаатай зорьдог худалдан авалт зэргийг ч тооцоолсон байна. Энэ хянуур судалгааны үр дүнд нийслэл хотыг хойд бүстэй холбож байгаа цэг буюу Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны орчимыг сонгон “Go.to market” худалдаа үйлчилгээний төвийн бүтээн байгуулалтаа эхлүүлээд байгаа нь энэ юм. Хотын төв цэгээс ердөө 1.6км зайтай, орон сууцны барилгажилт ид өрнөж байгаа онцгой байршил ажээ.

Хойд бүсийн хамгийн том зах гэгдээд буй Go.to market нь нийт 350 худалдааны цэгтэй, зөвхөн махны худалдаа гэхэд 48 сонголт, 48 өөр үнэ, 48 үйлчилгээг санал болгох юм. 

-Зуслан болон хотын төв рүү явах замын дэргэд баригдаж буй Go.to market-д талбай худалдан авсан бизнес эрхлэгчдэд ямар боломж ирэх вэ? Мэдээж, энэ асуултыг би тэднээс асуусан. “Мастер грүпп”-ийн хамт олны хийсэн судалгаагаар ковидын дараах дижитал дэлхий ертөнцөд хүмүүсийн хувьд уулзаж ярилцах газар, амарч амсхийнгээ худалдаа хийх орчин юу юунаас илүү хэрэгтэй гэсэн үндсэн хэрэгцээг тэд тулгуур болгосон байна. Тиймээс Go.to market-ийн нийт талбайн 60 хувь нь буюу 15400 мкв талбайг олон нийтийн коммюнити орчин бий болгоход зориулжээ. Жишээлбэл барилгын урд хэсгийн 1300мкв гадна талбайд амрах тухлах хүүхдээ салхилуулах зориулалттай орчинг, дээвэр дээрээ 3500мкв талбайд хүүхэд залуусын дуртай спорт болон энтертайнмент орчинг бүрдүүлсэнээр төсөл бүхэлдээ “community lifestyle center” буюу уулзах газар болж байна. Мэдээж орчин цагийнхны хамгийн том хэрэгцээ болсон 320 машины зогсоолтой.

“Мастер грүпп”-ийн захирал Ц.Дашцэрэн хэмээх урсгал сөрдөг этгээд эр ийнхүү ярьж байна. Тэр нэг газар олоод, нэг байшин босгоод, насан туршдаа түрээслүүлээд сууя гэсэнгүй. Олсон боломжоо олон олон бизнес эрхлэгчтэй хуваалцаж, түрээслэх хэрэгцээтэй хүмүүст түрээсийг, худалдан авах хэрэгцээтэй хүмүүст худалдах нөхцөлийг, гол нь үйлчлүүлэгчийн хөл хөдөлгөөн урсгалыг, цаашлаад бизнесийн баталгааг санал болгож буй юм. 

Өөр олон сайхан боломж, бизнесийн орчин үеийн шинэ бололцоог “Мастер грүпп”-ийн хамт олон энэхүү төслөөрөө танд санал болгоно. Нийгэмдээ хандсан, нийт олонтойгоо урагшлах гэж эрмэлзсэн Go.to market-ийг би “Үзэсгэлэнтэй төсөл” гэж нэрлэмээр санагдсан. 

Учир нь Go.to-д нэгдсэн хэн бүхэнтэй win-win зарчмаар хамтран ажиллаж, бизнесээ тогтворжуулан өргөжих боломж бололцоог аль хэдийн төлөвлөж, ирээдүйн өсөлтийг тооцоолсон байна. Таны хөлс хөдөлмөр, хөрөнгө мөнгөө зарцуулан өсөж өндийлгөсөн бизнесийн эрх ашгийг хүндэтгэж, тохижуулсан талбай, ажлын байрыг чинь хэн ч булаахгүй. Таны гэсэн бүхэн танд үлдэж, таны үнэ цэн тантай хамт урагшлах юм. Тиймээс “Мастер грүпп”-ийн олгож буй боломжтой хамт урагшлаарай, тэндээс хамгийн ашигтай, өөрт хамгийн тохиромжтой талбайг хамгийн түрүүнд олж ав!

“Go.to market” төслийн дэлгэрэнгүй мэдээлэл: 

Утас: 7704-4444

Fb page: gotomarket.mongolia 

 

 

 

 

 

 

B Shurenchimeg