2021 онд уул уурхайн салбарт нар мандах уу

Г.Орхон
2021-04-06 14:45:52
Ангилал: Эдийн засаг

Коронавирусын цар тахлын улмаас нийгэм, эдийн засгийн маш олон сорилттой тулгарсан хүн төрөлхтнийг 2021 онд юу хүлээж байгаа бол? Зуунд нэг удаа тохиолдох цар тахлын давлагаанд өртсөн хүн бүхэн эл асуултын хариултыг Английн “The Economist” сэтгүүлийн газраас эрхлэн гаргадаг “The World in” тусгай дугаараас олно.

“The World in”-ийн онцгой эрх эзэмшигч “Mongolian Economy” сэтгүүл энэхүү тусгай дугаарыг Монгол хэл дээр 6 жилдээ эрхлэн гаргаад байна.

Уг сэтгүүлд 2021 онд металл, уул уурхайн салбарт гарах гол өөрчлөлтүүдийг ийн өгүүлжээ:

Эдийн засгийн сүйрлийн улмаас металлын үнэ маш хүнд, бүр хөдөө ахуйн салбарын бүтээгдэхүүнээс ч хэцүү цохилтод өртлөө. Харин одоо эл салбарт найдварын оч байна уу?

2020 онд уруудсан металлуудын үнэ 2021 онд хурдтай сэргэнэ. 

Хятад дэд бүтцэдээ ихээхэн хөрөнгө хаяснаар зэс тэргүүтэй аж үйлдвэрийн металл нийлүүлэгчдийг дэмжинэ.

Латин Америк, Индонез дэх зэсийн уурхайд ажил хаялт гарч, гарцыг хязгаарлана.

Зэсийн үнэ тав орчим хувиар өснө.

2019-2020 онд маш хурдтай унасан хөнгөн цагааны үнэ 2021 онд дөрөв гаруй хувиар өснө.

Энэ тодорхойгүй цаг үед үнэт металлуудаас алт хамгаас тод гялалзсанд гайхах хэрэггүй. Алтны дундаж үнэ өнгөрсөн онд 27 хувиар өссөн бол энэ онд тийм ч өндөр өсөлтийг үзүүлэхгүй л болов уу… 

 

Дэлгэрэнгүй анализ, прогнозыг “Дэлхий 2021” сэтгүүлээс

“Дэлхий 2021” сэтгүүл нь 19 секц бүхий 150 нийтлэл, 82 улсын 15 салбарын чиг хандлага, мэдээлэл, үзүүлэлтүүд болон 2021 оны цаглабараас бүрдсэн бөгөөд жилийн туршид уншигч таны ширээн дээр байх болно.

 

 

Г.Орхон