Орлоготой дээдсүүд

Mongolian Economy
2023-05-08 14:08:01
Ангилал: Дэлхий 2023 онд

Чарльз III-ийг хаан ширээнд өргөмжлөх ёслол 2023 оны тавдугаар сарын 6-ны бямба гарагт болно. Уг ёслол нь 1000 жилийн өмнөх зарим ёс заншлыг агуулах бөгөөд хэрэв түүх үнэн бол зарим барааны борлуулалт суга өснө. Хаан, хамтын нөхөрлөлийн орнуудын тэргүүн, Итгэлийг хамгаалагч зэрэг олон түүхэн үүрэгтэй шинэ хаан нь дээдсийн маркетингийн ТУЗ-ын тэргүүн гэсэн албыг мөн хашна.

1953 онд Элизабет II-ийг хаан ширээнд залах ёслолыг дамжуулах телевизийн эрхийн үнэ дээд амжилт тогтоож байв. “Хаан ширээнд залах ёслолын тахиа”-нд ашигладаг нунтаг каррины борлуулалт асар их нэмэгдсэн. Бараа бүтээгдэхүүний борлуулалтад 70 жилийн турш хянамгай хандсаны эцэст хатан хааныг нас барсны дараа коргины үнэ (түүний дуртай нохойны үүлдэр) хоёр дахин нэмэгдэж, дубоннет (түүний дуртай гашуун ундаа) Британи даяар зарагдаж дуусав.

Гэхдээ хамгийн нөлөөтэй нь Royal Warrant юм. Энэ бол өндөр дээд тушаал хашдаг эзэн хааны гэр бүлийн гишүүдэд байнга нийлүүлдэг бараа, үйлчилгээнд олгодог нэг төрлийн “сэр” цол юм.

Эл зөвшөөрлийг авсан компани вискиний лонх, адууны тэжээл, улаан лоолийн сүмс дээрээ хааны сүлд тэмдгийг “By Appointment” үгийн хамт бичих эрхтэй болдог.

Чарльз хаан ширээнд залрах нь ямар бүтээгдэхүүнд ашигтай вэ? Эзэнт гүрний өнөөгийн байр суурь, шинэ хааны ”ногоон нэр хүнд”-ийг бодвол хаан ширээнд залах ёслолын үеэр органик бялууны оронд карритай хүнс голлох магадлалтай. Royal Warrants-ийн хувьд эрүүл, ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд эзэн хааны тамгыг хүртэнэ. Бэхэн үзэг харин үл тоогдоно. Зочдын дэвтэрт хаан гарын үсгээ зурж байгаад бэхээ асгаж буй бичлэг өнгөрсөн есдүгээр сард шуугиан тарьсан. Хаан “цусаараа тээглэ” гэж харааж билээ.

 

Катерин Никси Британи хариуцсан сэтгүүлч, The Economist

Дэлхий 2023 онд тусгай дугаарын “Их Британи” секцээс

 

 

Mongolian Economy