Т.Доржханд: Эрчим хүчний салбар хувийн хэвшлийнхэнд хаалгаа нээх ёстой
УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, Эрчим хүчний үндэсний хорооны дарга Т.Доржхандтай эрчим хүчний салбарын хөгжил, реформын чиглэлээр ярилцлаа.
-Эхлээд Үндэсний хорооныхоо талаар товч танилцуулна уу?
-Эрчим хүчний реформ буюу эрчим хүчний шилжилт хийх зорилготой Эрчим хүчний үндэсний хороог Засгийн газрын түвшинд байгуулсан. Шадар сайдын хувьд Үндэсний хороог ахалж, Эрчим хүчний сайд нарийн бичгийн даргаар, УИХ-д суудалтай, Засгийн газрыг бүрдүүлж буй намуудын төлөөлөл болсон УИХ-ын зургаан гишүүн ажиллаж байна. Мөн салбарын байгууллагууд, яамд, хувийн хэвшил, олон нийтийн байгууллага гээд олон байгууллагын төлөөлөлтэйгээр Эрчим хүчний үндэсний хороо ажиллаж байна. Яагаад энэ хороог байгуулах болсон юм бэ гэдэг талаар тайлбар хэлье.
Улс орны тулгамдсан асуудлуудыг шийдэх, томоохон бүтээн байгуулалтуудыг хийх, хөдөлгөх зорилгоор хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Монгол Улсын түүхэнд анх удаа холимог системээр парламентын сонгууль явж, 126 гишүүнтэй болсон. Үр дүнд нь бие биедээ дэгээ тавьж, хоосон хийрхэж, шүүмжилдэг, улстөрждөг, попордог байдлыг хойноо үлдээе, эсрэгээр, 30 гаруй жил хийж чадаагүй реформууд, бүтээн байгуулалтуудыг хамтдаа хийхээр ажиллаж байна. Энэ нь өөрөө цаашдаа соёл болж, хамтарч нэгдэж, ажилладаг сайн жишиг болох юм. ХҮН нам энэ үүднээс шийдвэрээ гаргаж, бодлогоо тов тодорхой тодорхойлоод хамтарсан засагт орсон. Үүний нэг шалтгаан нь эрчим хүчний салбарын реформ юм. Намуудын Мөрийн хөтөлбөрүүдээс эрчим хүчний салбарт хамгийн бодитой бөгөөд хэрэгжиж болохуйц хөтөлбөр бол ХҮН намын Мөрийн хөтөлбөр байна гэж үзсэн. Тиймээс Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаад явья гэсэн байдлаар бодлого тодорхой гарсан. Нэгэнт өөрсдийн дэвшүүлсэн хөтөлбөрөө биелүүлж, хэрэгжүүлэх нь бидний үүрэг юм.
-Эрчим хүчний салбарын реформыг хэрхэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Реформ богино, дунд, урт хугацаанд хэрэгжинэ. Богино хугацаандаа бол тус салбарыг зах зээлийн эдийн засгийн харилцаанд оруулахаар төлөвлөж байна. Төрийн монополиос гаргах, хувийн секторын хөрөнгө оруулалтыг бий болгох зорилт тавьсан. Энэ хүрээнд эхний ээлжинд үнэ тарифыг бодит өртөгт нь авчирья, Засгийн газрын татаасыг больж, өр авлагын асуудлыг шийднэ гэж зорьж байна. Өнөөдрийн байдлаар 1.8 их наядын урт хугацааны өр, дунд хугацаанд 350.0 тэрбум төгрөгийн өр, алдагдал, чөтгөрийн тойрог шиг бие биенээ тойрсон станц, уурхай, төмөр замуудын алдагдлын асуудлыг шийдэж, алдагдалгүй ажилладаг болгоно. Тиймээс үнэ тарифыг хөдөлгөх асуудал зайлшгүй. Цаашдаа үнийг индексжүүлэх байдлаар зах зээлийнх нь зарчмаар явуулна. Энэ ажлын хажуугаар эрчим хүчийг хэмнэлттэй байлгах, эрчим хүчний ухаалаг систем, мөн дулааны ухаалаг тоолуурын системийг нэвтрүүлж, цаашдаа эрчим хүчээ хэрхэн хэмнэх юм бэ гэдэг ойлголт мэдээллийг иргэдэд өгөх болно. Үүний хүрээнд 2025 оны улсын төсөвт тодорхой хэмжээний эх үүсвэр тусгах, Төрийн банкийг Ногоон хөгжлийн банк болгоё гэдэг саналыг Эрчим хүчний үндэсний хорооноос тавьж төсвийг УИХ-д өргөн бариад байна.
Дунд хугацаанд салбарын үр ашгийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн оролцоог бий болгох, хөрөнгө оруулалт татах ажлууд хийнэ. Эрчим хүчний салбарын компаниуд бүгд төрийн өмчийн эзэмшилтэй. Эхний ээлжинд компаниудын удирдлагад хувийн хэвшлийн менежментийн багийг оруулж ажиллуулна. Компаниудыг нээлттэй, зөв засаглалтай болгоно. Эрчим хүч үйлдвэрлэж буй компаниудад бүтцийн өөрчлөлт хийнэ. Ингэснээр салбарын үр ашиггүй байдал, дугагдалтай хүнийн нөөц, албан тушаалын асуудлууд шийдэгдэх бүрэн боломжтой гэж харж байгаа.
Урт хугацааны алсын харааг бол маш том амбицтайгаар харж байна. Монгол эрчим хүчний үндэстэн улс. Дэлхийн 200 гаруй улсаас газрын дорх эрчим хүчний нөөцөөр Монгол Улс эхний 5-д эрэмбэлэгдэж байна. Би өөрөө ОУВС-д ажиллаж байсан. ОУВС, Дэлхийн банкны судалгаагаар ингэж гардаг. Бид газар дээрх эрчим хүчний нөөцөөр дэлхийд эхний 2-т ордог. Монгол том газар нутагтай, өндөрлөг газарт байрладаг. Тиймээс салхи маш хүчтэй байдаг бол нар нь хурц. Салхи, нарны нөөц их. Өнөөдрийн байдлаар 14000Гвт нөөц байна гэсэн судалгаа бий. Эрчим хүч бусад бүх салбарынхаа түрүүнд явах ёстой байтал хязгаарлагч хүчин зүйл болчихсон хамгийн ард нь явна. Харамсалтай. Эрчим хүч байхгүй бол эдийн засгийн өсөлт байхгүй. Томоохон бүтээн байгуулалтууд явахгүй. Эрчим хүчний бие даасан байдал хамгийн чухал. Дараа нь эрчим хүчийг экспортлох асуудал. Монгол Улс уул уурхайн орон гээд нийт эдийн засгийн экспортын 90 хувийг уул уурхай эзэлдэг.
Аль болох нээлттэй, өрсөлдөөнийг дэмжсэн зохицуулалтуудыг хууль, засгийн түвшинд авч хэрэгжүүлнэ
Эрчим хүчний салбарт богино, дунд хугацаанд хөрөнгө оруулалт татаж реформ хийснээр урт хугацаандаа экспортын хувьд уул уурхайн салбартай өрсөлдөхүйц байх боломжтой салбар. Дэлхий дахинаараа ногоон эрчим хүчинд хөрөнгө оруулахад бэлэн байна. Энэ бол манай давуу тал. Ногоон эрчим хүчийг урт хугацаандаа экспортлох, цаашдаа Хятад, Зүүн Хойд Ази, Солонгос, Японы зах зээл рүү нийлүүлэх боломж байна. Эрчим хүчний реформ гэдэг нь энэ бүгдийг зангидаад цогцоор нь хийнэ гэж ойлгох хэрэгтэй. Эрчим хүчний үндэсний хорооноос таван зорилгын хүрээнд реформ хийнэ. Үүнд. Нэгдүгээрт, эрчим хүчний аюулгүй, найдвартай системийг бүрдүүлнэ. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалт татахуйц тарифын шинэчлэл хийнэ. Гуравдугаарт, төрийн өмчит компанийн засаглалыг өөрчлөх. Дөрөвдүгээрт, өрсөлдөх чадвартай ногоон эрчим хүч рүү шилжилт хийх. Тавдугаарт, эрчим хүчний зах зээлийг либериальчлах. Эдгээр таван чиглэл рүү зорьж ажиллана. Үр дүнд нь Монгол Улс эрчим хүчээр өөрийгөө бүрэн хангах хэмжээний бие даасан эрчим хүчний эх үүсвэртэй, нөгөө талдаа экспортолж орлого олдог өрсөлдөхүйц эрчим хүчний салбарыг бий болгоно. Ийм үр дүнг хүлээж байна.
-Салбарт реформ хийж, либериальчлах тухай ярьж байна. Эхнээсээ эдгээр үгийг ойлгох ойлголт нэг, зөв байх ёстой болов уу? Эрчим хүчний салбарын реформ, либериальчлах гэдэг үгийг хэрхэн ойлговол зохих вэ?
-Тус салбарын реформыг ямар зорилттой хийх тухайд дээр ярилаа. Харин ямар байдлаар ажиллах вэ гэвэл хууль эрх зүйн орчныг өөрчилж, бодлогыг тодорхой болгоно. Гадна болон дотоодын хөрөнгө оруулагчид орж ирж, хөрөнгөө хийхэд маш ойлгомжтой, тов тодорхой, тогтвортой эрх зүйн орчныг бий болгоно. Төрийн өмчийн компаниудын засаглалыг сайжруулна. Түгээхээс бусад хэсэгт аль болох хувийн хэвшлийн оролцоог нэмж олон нийтийн компани болгоно. Бүтцийн хувьд оновчтой зохион байгуулалт хийнэ. Өөрөөр хэлбэл, хэн нь түгээж, хэн нь худалдаж авах, хэн нь борлуулах, ямар зах зээлийн системээр ажиллах бүтцийг тодорхой болгоно. Хувийн хэвшил орж ажиллах боломжийг хангана.
Эрчим хүчний үндэсний хорооноос таван зорилгын хүрээнд реформ хийнэ.
Нэгдүгээрт, эрчим хүчний аюулгүй, найдвартай системийг бүрдүүлнэ.
Хоёрдугаарт, хөрөнгө оруулалт татахуйц тарифын шинэчлэл хийнэ.
Гуравдугаарт, төрийн өмчит компанийн засаглалыг өөрчлөх.
Дөрөвдүгээрт, өрсөлдөх чадвартай ногоон эрчим хүч рүү шилжилт хийх.
Тавдугаарт, эрчим хүчний зах зээлийг либериальчлах. Эдгээр таван чиглэл рүү зорьж ажиллана.
Ногоон эрчим хүч, СЭХ-ний хувьд Засгийн газар оролцохгүй. Зөвхөн хувийн хэвшил оролцоно гэдэг бодлогоо тодорхойлоод явна. Засаг ямар хэсэгт орж болох вэ гэхээр санхүүгийн хувьд олон улсын байгууллага, банкуудтай холбож өгөх, дотооддоо ногоон банк гэж үүсгээд илүү хөнгөлөлттэй нөхцөлтэйгээр урт хугацаатай зээлийн эх үүсвэрийг шийдэхэд дэмжлэг үзүүлэх байдлаар оролцоно. Аль болох нээлттэй, өрсөлдөөнийг дэмжсэн зохицуулалтуудыг хууль, засгийн түвшинд авч хэрэгжүүлнэ. Цаашид нүүрснээс цахилгаан гаргах, ялангуяа нүүрс шатааж тог гаргахад хөрөнгө оруулалт байхгүй болсон. Хөрөнгө оруулалт хаана байна гэхээр ногоон эрчим хүч дээр байна. Тэгэхээр ногоон эрчим хүчний хувь хэмжээг хамгийн өндөрт байлгахыг зорино.
Бид одоо 2030, 2040 онд ногоон эрчим хүчийг ямар түвшинд байлгах талаар тоон дээр ажиллаж байна. Эрчим хүчний реформ гэдэг энэ ажлуудын хүрээнд багтаж байгаа. Реформ мэдээж үнэ тарифын шинэчлэлээс эхэлнэ. Эхлээд эрчим хүчний үнийг зардлаа нөхсөн түвшинд аваачина. Цаашаа үнийг индексжүүлээд явна. Орлого бага айл өрхөд дарамт бага байлгах болно. Харин эрчим хүчний хэрэглээ өндөр хэсэгт зах зээлийнх нь зарчмаар тооцож тарифын өөрчлөлт хийнэ. Тэгэхээр базаад хэлбэл, эрчим хүчний шилжилт бол дутагдлаас экспорт руу, хүрнээс ногоон руу, төрөөс хувийн хэвшил уруу шилжих явцыг хэлнэ. Технологийн дэвшилтэт шилжилтүүдийг хийнэ. Засаглалын хувьд үр ашигтай ажилладаг шилжилт хийгдэнэ. Хөрөнгө оруулагч, зохицуулагч, хэрэгжүүлэгч байгууллагууд өөрчлөгдөж хувийн хэвшил түлхүү орж өгөх нь.
-Үндэсний хорооны гишүүд та бүхэн өнгөрсөн хугацаанд эрчим хүчний салбартай танилцах, үйлдвэр компаниудаар очиж уулзалт хийх гээд нэлээд явсан. Ингэж явахад танд ямар сэтгэгдэл төрсөн бол?
-Маш их харамссан сэтгэгдэл төрж байлаа. Технологиуд хуучирсан, станцуудын насжилт өндөр. Сүүлийн 40 жилд эрчим хүчний нэг ч эх үүсвэр бариагүй. Өвөлдөө л хөлдчихгүй юмсан гэсэн амь аргацаасан байдлаар олон жил явж иржээ. Тиймээс тогтолцоогоороо нурчихсан, хөрөнгө оруулалт байхгүй, зөвхөн улсын төсвөөс хийх боломжтой, шинээр тоглогч орж ирэх ямар ч орон зай байхгүй, хэтэрхий хямд үнэ тарифтай, эрчим хүчний нийлүүлэлт байхгүй, алдагдалтай, ийм л салбар байна. Нөгөө л амь аргацаасан өргөтгөлийн ажил л хийдэг. бусад салбараа татаад унагаачихсан, өрийн сүлжээнд оруулчихсан, боловсон хүчин нь олон зуугаараа гараад эхэлчихсэн байна. Алдагдалтай үнэ мөрддөг учраас ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжгүй. Гар аргаар ажилладаг нэг станцад 1000 гаруй хүн ажиллаж байх жишээтэй. 21-р зуун шүү дээ. Орчин үеийн цахилгаан станцууд гар аргаар бус технологийн дэвшлээр ажилладаг болчихсон. хэвшил орж ажиллах боломжийг хангана.
Ногоон эрчим хүч, СЭХ-ний хувьд Засгийн газар оролцохгүй. Зөвхөн хувийн хэвшил оролцоно гэдэг бодлогоо тодорхойлоод явна. Засаг ямар хэсэгт орж болох вэ гэхээр санхүүгийн хувьд олон улсын байгууллага, банкуудтай холбож өгөх, дотооддоо ногоон банк гэж үүсгээд илүү хөнгөлөлттэй нөхцөлтэйгээр урт хугацаатай зээлийн эх үүсвэрийг шийдэхэд дэмжлэг үзүүлэх байдлаар оролцоно. Аль болох нээлттэй, өрсөлдөөнийг дэмжсэн зохицуулалтуудыг хууль, засгийн түвшинд авч хэрэгжүүлнэ. Цаашид нүүрснээс цахилгаан гаргах, ялангуяа нүүрс шатааж тог гаргахад хөрөнгө оруулалт байхгүй болсон. Хөрөнгө оруулалт хаана байна гэхээр ногоон эрчим хүч дээр байна. Тэгэхээр ногоон эрчим хүчний хувь хэмжээг хамгийн өндөрт байлгахыг зорино.
Бид одоо 2030, 2040 онд ногоон эрчим хүчийг ямар түвшинд байлгах талаар тоон дээр ажиллаж байна. Эрчим хүчний реформ гэдэг энэ ажлуудын хүрээнд багтаж байгаа. Реформ мэдээж үнэ тарифын шинэчлэлээс эхэлнэ. Эхлээд эрчим хүчний үнийг зардлаа нөхсөн түвшинд аваачина. Цаашаа үнийг индексжүүлээд явна. Орлого бага айл өрхөд дарамт бага байлгах болно. Харин эрчим хүчний хэрэглээ өндөр хэсэгт зах зээлийнх нь зарчмаар тооцож тарифын өөрчлөлт хийнэ. Тэгэхээр базаад хэлбэл, эрчим хүчний шилжилт бол дутагдлаас экспорт руу, хүрнээс ногоон руу, төрөөс хувийн хэвшил уруу шилжих явцыг хэлнэ. Технологийн дэвшилтэт шилжилтүүдийг хийнэ. Засаглалын хувьд үр ашигтай ажилладаг шилжилт хийгдэнэ. Хөрөнгө оруулагч, зохицуулагч, хэрэгжүүлэгч байгууллагууд өөрчлөгдөж хувийн хэвшил түлхүү орж өгөх нь.
-Үндэсний хорооны гишүүд та бүхэн өнгөрсөн хугацаанд эрчим хүчний салбартай танилцах, үйлдвэр компаниудаар очиж уулзалт хийх гээд нэлээд явсан. Ингэж явахад танд ямар сэтгэгдэл төрсөн бол?
-Маш их харамссан сэтгэгдэл төрж байлаа. Технологиуд хуучирсан, станцуудын насжилт өндөр. Сүүлийн 40 жилд эрчим хүчний нэг ч эх үүсвэр бариагүй. Өвөлдөө л хөлдчихгүй юмсан гэсэн амь аргацаасан байдлаар олон жил явж иржээ. Тиймээс тогтолцоогоороо нурчихсан, хөрөнгө оруулалт байхгүй, зөвхөн улсын төсвөөс Тухайлбал, хувийн хөрөнгө оруулалтаар хийж буй Бөөрөлжүүтийн 300 МВт станцын 150 МВт-ын галлагааг саяхан нээлээ. Тэнд 7 инженер, нийт 40 хүн ажиллахад л хангалттай гэж байна. Технологийн хувьд суперкритикэл гэдэг түвшинд очсон байна. Гэтэл манай эрчим хүчний салбарын технологи 1980,90 оны түвшинд байна.
Технологийн өөрчлөлт хийгээгүй, гар механик аргаар явдаг, өрийн сүлжээнд орчихсон, бусад салбарын өсөлтийг хязгаарлачихсан салбар болжээ. Өнгөрсөн хугацаанд халамжийн байдалтай л ажиллаж ирж. Уг нь бол эсрэгээрээ эрчим хүч үйлдвэрлээд, экспортлоод, орлого олдог бусад зах зээлтэй өрсөлдөөд явах ёстой салбар. Уг нь манай эрчим хүчний салбар маш их баялаг, нөөцтэй. Өгөгдөлтэй ч салбарын төрийн өмчит компаниуд, удирдлагын баг, хүмүүсийн сэтгэлгээ, хандлага, ажлын арга барил хоцрогдож. Тиимээс шинэчлэлийн хүрээнд бүтцийн өөрчлөлтийг маш зоригтойгоор тултал хийнэ. Шинэ хөндлөнгийн менежментийн багийг ажиллуулна гэдэг дээр хатуу байр суурьтай байгаа.
-Тус салбарын хамгийн ард хоцорчихсон шалтгааныг юу гэж та хэлэх үү?
-Маш тодорхой хоёр шалтгаантай. Нэгд, төр энэ 30 жилийн хугацаанд либеральчлал хийнэ гээд хийгээгүй. Ард иргэдэд таалагдах үүднээс хандсан бодлого явуулсан. Төр үнийг хатуу барьж ирсэн. Эрчим хүчийг үйлдвэрлэсэн өртгөөр нь зардаггүй, байнгын татаастай явж ирсний үр дүнд татвар төлөгч дээр их хэмжээний ачаалал ирж байна. Хоёрт, салбарын боловсон хүчин шинэчлэгдэх ёстой. Хуучнаар ЗХУ-ын хоцрогдсон техник технологи дээр ажилладаг хүмүүс байна. Үүнийг өөрчлөхөөс нааш үр дүн гарахгүй. Салбарыг зах зээлийн харилцаанд оруулна.
Хувийн хэвшлийнхэнд хаалгаа нээх ёстой. Үүний тулд хувийн хэвшлийнхний төсөл нь ашигтай явах эдийн засгийн орчныг бүрдүүлнэ. Салбарын мэргэжилтнүүдийг бодлогоор бэлдэх шаардлагатай. Үүнийг хувийн хэвшлийнхэнтэй хамтарч хийнэ гэсэн хүлээлттэй байна.
– ХҮН нам засагт ороод эрчим хүчний реформыг эхлүүлж, үр дүнг үзнэ гэж байна. Нөгөө талд танай намыг хамтарсан засагт орохгүй сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх нь зөв байсан гэж үзэх хүмүүс бий.
-ХҮН нам яагаад хамтарсан Засгийн газарт орсон юм бэ гэдэг асуулт их гарч байгаа. Ганцхан шалтгаантай. Монгол Улсад хоёр намын тогтолцоо цаашид явахгүй. Дэлхий дээр хоёр намын тогтолцоо яваад үр дүнд хүрсэн нэг ч кэйс алга. Хамгийн сүүлийн дампуурсан Шри Ланк улс байна. Сүүлийн 30-40 жилд хоёр намын тогтолцоогоор явж, том төслүүд хэрэгжүүлэхээс илүү нийгмийн зардлаар өрсөлдөж, популизм хийсээр байгаад эдийн засгаа татаад унагаачихсан. Грек улсын жишээг аваад үзье. Хоёр нам нь бас л сүүлийн 30 жилд популист амлалт өгч өрсөлдсөөр байгаад эдийн засгаа унагаасан. Дараагийн тод жишээ бол Монгол Улс. Зөв хэрэгтэй төслүүдээ явуулдаггүй, бие биедээ дэгээ тавьдаг, популист амлалт өгдөг байдал сүүлийн 30 жил явж ирлээ. Үр дүнд нь эрчим хүчний салбар зогсох дээрээ тулсан, өргөн, нарийн гэж хэрэлдсээр төмөр зам баригдахгүй 15 жил болсон. Арай гэж бариад хартал уулзах цэг зөрчихсөн, холбоос байхгүй гэх мэт манай зовлон их бий.
Улс төр тогтворгүй, бодлого богино хугацаанд хэрэгжих нөхцөлд томоохон хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Хөрөнгө оруулалт байхгүй бол эдийн засаг өсөхгүй. Эдийн засаг өсөхгүй бол таны, миний цалин нэмэгдэхгүй. Ингээд залуус нь гадагшаа явж, ахмадууд нь бухимдалтай үлдэж байгаа юм. Тэгээд яах вэ? Тогоон дотроо хэрэлдэж муудалцаж бие биенээ шүүмжлээд дуусах уу. Эсвэл тогоогоо нээгээд бүгдээрээ хамтраад том бүтээн байгуулалтууд руу орох уу. Хэрүүлээ хойш нь тавья. Реформуудаа зоригтой хийе. Энэ сонголт дээр ХҮН нам ирсэн. Эдийн засгаа өсгөхийн тулд эрчим хүчний реформыг зоригтой хийе. Эрчим хүчний салбарыг шинэчлэхгүй бол улс хөгжихгүй юм байна гэж үзсэн. Засгийн газарт хамтарсны нэг гол шалтгаан энэ юм. Энэ ажлаа нэр төртэй хийнэ.
Эрчим хүчний шилжилт бол дутагдлаас экспорт руу, хүрнээс ногоон руу, төрөөс хувийн хэвшил уруу шилжих явцыг хэлнэ
Улс төрийн намууд сөрөг хүчин хийх гэж сонгуульд оролцдоггүй. Засгийн эрх авахын төлөө зорьдог. Засагт ороод бодлогоо хэрэгжүүлээд иргэдээр дүнгээ тавиулдаг. Нэг нам үнэмлэхүй ялж, нөгөө нам нь сөрөг хүчин хийдэг байсан бол одоо нэг нам үнэмлэхүй ялдаг байдал байхгүй болсон. Одоо бол нэгдэж нийлээд ажилладаг тогтолцоо уруу орсон. Үүний тулд ч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийсэн. Тиймээс хүчээр бус өөрсдийн хүсэлтээр хамтарсан засаг байгуулагдсан. Одоо эдийн засгийн том реформуудыг хийх ёстой. Үүнд нэгдэж нийлж, хамтарч ажиллахаас өөр арга байхгүй юм аа. Цаашид ч хамтарсан Засгийн газар байгуулагдах болно. Хамтарсан засгийн давуу тал юу гэхээр бодлогын залгамж халаа алдагдахгүй. Нэг нам нь айхавтар савж ялахгүй, бас ялагдахгүй. Тогтвортой байдал бий болно.
Энэ дөрвөн жилийн эрчим хүчний бодлого дараагийн дөрвөн жилд хэвээр хадгалагдана. Тэгэхээр Монгол Улсад тэрбум ам.доллараас дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх гэж буй хөрөнгө оруулагч 10 жилийн хугацаанд хөрөнгө оруулалт хийгээд үр өгөөжөө авч чадах уу гэдэг тогтвортой бодлогыг л харна. Ийм орчинтой болж чадвал Монгол Улс хөгжинө. Өнөөдөр улс төрийн намуудын хөгжил, хандлага маш их өөрчлөгдөж байна.
-Укриан Оросын дайн манай эрчим хүчний салбарт нөлөөлж байна. Манайх ОХУ, мөн Укрианаас үйлдвэрүүдийн сэлбэг хэрэгслийг авдаг ч одоо авч чадахгүй болсон тухай салбарынхан ярьдаг.
-Дайн хойд бүс нутагт эдийн засгийн харилцаанд орох ямар ч боломжгүй нөхцөлийг үүсгэсэн. Монгол Улс эрчим хүч, нефтиэр ОХУ-ын хараат байдалд байна. Гэтэл нэг өдөр хойд хөршийн крант хаагдвал яах билээ. Нэг өдөр хойд хөрш өөрөө эрчим хүчний дутагдалд орвол яах билээ. Монгол Улс ийм л хараат байдалд байна. Яагаад энэ реформыг хийх ёстой вэ гэхээр манай станц, үйлдвэр компаниудын тоног төхөөрөмж ихэнхдээ ОХУ-ын тоног төхөөрөмжүүд. Үүнийг шинэчлэхгүй л бол цааш явахгүй. Зайлшгүй шинэчлэх ёстой. Технологи дэлхийд маш хурдтай өөрчлөгдөж байна. Нар, салхины төхөөрөмжүүд гайхалтай хурдан өөрчлөгдөж байна. Үнэ нь ч хямдарч байна. Технологийн хувьд дараагийн түвшинд гарах ёстой. Үүнийг реформын хүрээнд хийх болно.
-Бодлого тодорхойлогчдын зүгээс эрчим хүчний реформд хандах хандлага, дэмжлэг хир байна вэ? Учир нь эрчим хүчний бодлогод томоохон шинэчлэл хийнэ гэж байгаа шүү дээ.
-УИХ дээр Эрчим хүчний хууль эрх зүйн орчныг шинэчлэх ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн тус салбарын төлөөллөөр сонгогдсон Энхцэцэг гишүүн ахалж байгаа. УИХ-ын нийт гишүүдийн дэмжлэг өндөр байгаа. УИХ-ын гишүүн С.Цэнгүүн УИХ дахь Эрчим хүчний шилжилтийг дэмжих лобби бүлгийг санаачлан ахлаад явж байна. Өнөөдөр 126 гишүүнээс 100-гаад нь дэмжихээ илэрхийлж гарын үсэг зурсан. Энэ бол маш том дэмжлэг юм. Үүнийг бид ард иргэддээ зөв ойлгуулах ёстой. Реформ хийх эхний явцад бид богино хугацаанд өвдөлт авах байх. Харин урт хугацаандаа Монгол Улс илүү хожсон, цахилгааны хязгаарлалтгүй, эрчим хүчээ экспортолж, орлого олж түүгээрээ эрүүл мэнд, боловсролдоо хөрөнгө оруулалт хийдэг орчин бүрдэнэ гэдэгт итгэж байна.
-Эрчим хүчний салбарынхан реформыг хэрхэн хүлээн авах ёстой вэ?
-Би эрчим хүчний салбарынханд хоёр зүйлийг л хэлээд байгаа. Нэгдүгээрт, өнөөдрийн буй нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Алдагдалтай, өртэй, уналттай, бусад бүх салбарын ард яваа гэдгээ. Хоёрт, бүгдээрээ зөвхөн манай салбарын асуудал гэж битгий хараарай. Бүх л салбарын асуудал эрчим хүчээс хамаарч байна. Эрчим хүчний салбарт реформ хийснээр зөвхөн салбарынхан бус Монгол Улс нийтээрээ л хожих юм шүү дээ. Тиймээс маш том хариуцлага ирж байна гэдгээ ойлгох ёстой. Харин ч эрчим хүчний салбарынханд энэ нь маш том боломж юм. Ингэж хүлээж авах хэрэгтэй. Ажлаа, ажлынхаа нөхцөл байдлыг, онцлогыг ард иргэдэд зөвөөр ойлгуулах, мэдээлэх, ярих үүргээ сайн хийх хэрэгтэй байна гэж хэлье. Салбарын олон мянган ажилтан маш хүнд нөхцөлд бага цалингаар чимээгүй ажиллаж, асуудлыг аргалж, эвдэрсэн технологийг гар аргаар засч сэлбэж иржээ. Гэтэл салбар нь энэ 30 жилд халамжийн байдалтай, уналттай салбар болоод хувирсан байна.
-Үнэ тариф хөдөлгөх асуудал яриад эхэлсэн байна. Энэ нь реформын эхний хэсэг гэж ойлгож болох уу?
-Эрчим хүчний салбарт том реформ хийж, эрчим хүчээр хараат бус улс болж, цаашид эрчим хүчээ экспортлоод орлого олдог байя гэвэл хамгийн түрүүнд гадаад дотоодын хөрөнгө оруулалтуудыг оруулж ирэх ёстой. Шинэ эх үүсвэр, станцуудыг барих ёстой. Шинэ станц барих эхний нөхцөл нь үнэ нь зах зээлийн зарчмаараа явж байгааг харна. Тэд хөрөнгө оруулалт хийж, айхавтар том ашиг орлого олохгүй юмаа гэхэд алдагдалгүй үнэ мөрдөх ёстой гэдэг зарчим хэлнэ. Тиймээс үнэ тарифын өөрчлөлт гарцаагүй. Эхний ээлжинд өглөг авлагаа дарж, бодит зардлаа нөхдөг үнэ тарифт шилжүүлэх хэрэгтэй байна. Бага орлоготой 10-15 хувийн түвшний хэсэгт дарамт үүрүүлэхгүй. Бусад хэсэгт үнийн тарифын өсөлтийг жигд хуваарилах үнийн тооцоог Эрчим хүчний зохицуулах хорооноос хийгээд явж байгаа.
-За тэгвэл ард иргэд хэрхэн хүлээн авах ёстой вэ? Иргэдийн хувьд цахилгаан, дулааны үнэ нэмэгдэнэ гэдэг бол маш том асуудал шүү дээ.
-Судалгаагаар, гэр хороололд буй нэг өрх найман сарын хугацаанд нүүрсээ худалдан авч, галаа түлж амьдрах зардал дунджаар 2.0 сая төгрөг байна. Түүнтэй дүйцэхүйц 50 ам метр талбайтай орон сууцанд амьдардаг өрхийн зардал найман сарын хугацаанд дунджаар 400,0 мянган төгрөг байна. Зөвхөн дулаан нь. Харьцуулахаар гэр хороололд буй иргэд орон сууцныхнаас дариу 4-5 дахин илүү зардал гаргаж байна. Орон сууцны айлууд өвөл халууцаад цонхоо онгойлгосон харагддаг шүү дээ. Цахилгаан, дулаан хямдхан байгаагийн шинж юм. Хөгжилтэй орнуудад эрчим хүч, дулаан бол жинхнээсээ маш том тансаглал, үнэтэй ч бүтээгдэхүүн байдаг. Өнөөдөр бидний цахилгаан, дулаанд өгч буй мөнгө гар утсаа цэнэглэж буй мөнгөнөөс бага байгаа шүү дээ. Би Японд оюутан байсан. Өглөө эрт босоод хамгийн эхний галт тэргээр явж сургууль дээрээ очно. Сургуулийнхаа номын санд сууж хичээлээ хийнэ. Цахилгаанаа хэмнэж байгаа юм. Хамгийн сүүлийн галт тэргээр гэртээ ирээд шууд л унтдаг байлаа. Англид амьдардаг иргэд бас ойлгож байгаа байх, цахилгаан дулаан үнэтэй, мөнгөө урьдчилж хийгээд халаалт авдаг шүү дээ. Европын орнууд гэртээ 18 хэм дээр амьдардаг.
Нар, салхины төхөөрөмжүүд гайхалтай хурдан өөрчлөгдөж байна. Үнэ нь ч хямдарч байна. Технологийн хувьд дараагийн түвшинд гарах ёстой. Үүнийг реформын хүрээнд хийх болно
Цахилгаан өөрөө өндөр өртөгтэй болохоор эрчим хүч хэмнэхэд суралцсан байдаг. Дэлхийн хөгжилтэй баян орнууд цахилгаан, дулаанаа хэмнэж, хязгаарлалттайгаар хэрэглэж байна. Гэтэл хөгжиж буй манай улсад зарим хэрэглэгч өвөлдөө цонхоо онгойлгоод халууцаад сууж байна. Эцэст нь хэлэхэд, монголчууддаа эх оронч байгаасай гэж хүсмээр байна. Эрчим хүчний бие даасан байдал үнэхээр чухал. Тог тасраа л бол аврал байхгүй. Хотоороо, улсаараа хөлдөнө. Эх оронч байна гэдэг нь бие даасан эрчим хүчний системтэй болох л асуудал. Өмнөд Солонгосын эдийн засгийн хямралаар эмэгтэйчүүд нь алт мөнгөн ээмэг, бөгжөө улсдаа оочерлоод өгч байсныг дэлхий мартаагүй. Өнөө ч бахархдаг. Энэ бол эх оронч сэтгэлгээ юм. Үүнтэй адилхан бид эрчим хүчний маш хүнд байдалд орчихсон, хотоороо хөлдөх, улсаараа зогсоход бэлэн байгаа энэ үед хамтдаа энэ бүхнийг даван туулж гарах ёстой. Тиймээс эрчим хүчний реформыг дэмжих нь маш чухал. Эрчим хүчний хязгаарлалтуудыг ойлгож, болж өгвөл гэрээ, байшингаа сайн дулаалах хэрэгтэй. Эрчим хүчээ хэмнэх чиглэл рүү анхаараад явбал хүндрэл бага гарч, реформ ч амжилттай явж, салбар зах зээлийн зарчмаараа хөгжиж эхлэх болно гэдгийг хэлмээр байна.
Д.БЭХБАЯР